“Vidan” брэнд Дархан Уул аймгийн Орхон сумын ногоочдыг санхүүгийн гэнэтийн эрсдэлээс хамгаалахаар “Гахайг аваръя” нийгмийн хариуцлагын аяныг эхлүүлжээ.

Тодруулан хэлбэл, огцом томроод варианы шилэнд багтахаа байсан өргөст хэмхийг ногоочид “гахай” гэж нэрлэдэг юм байна. Энэ жилийн тухайд бороо хур ихтэй байсан ба ногоочид ажиллах хүч дутмагийн улмаас гахай огурцы олноор бий болсон байна. “Vidan” брэнд өөрсдийн зардлаар “гахай”-г аврахаар хотод авчирч байгаа бөгөөд явуулын цэгээр дамжуулан, өргөст хэмхийг өөрсдийнхөө хүссэн үнээр худалдан авах боломжийг бий болгож байгаа ажээ. Таны худалдан авалтын бүх орлого шууд ногоочдод очих юм байна.

Өнөөдөр буюу /2024.08.29/ Zaisan Hill Complex болон Нарны зам дагуу байрлах Миний сүлжээ хайпермаркетын гадаа талбайд борлуулна гэжээ. Цаашид хаана, хаана явуулын цэг гаргаж, өргөст хэмх борлуулахыг “Vidan” брэндийн өөрсдийн пэйж хуудсаараа дамжуулан мэдээлж байгаа юм. Тус брэндийн пэйж хуудаст энд дарж нэгдээрэй.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн