“ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ТАНХИМААР ДАВТЛАГА ӨГӨХИЙГ СУДАЛЖ БАЙНА”

Энэ жил 28500 хүүхэд ЕБС төгсөх ба 10 мянган эцэг эх санал өгсний 70 хувь нь танхимд багшаар сургалт, давтлага авах хүсэлтийг тавьсан. Мөн эдгээр хүүхдийн 10 мянган гаруй нь ийм хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймээс эцэг эх, төгсөх ангийн сурагчдын хүсэлтээр тавдугаар сарын байдлыг харгалзан танхимаар буюу нэг ангид цөөн тооны хүүхдийг хамруулан давтлага өгөх боломжийг бид судалж байна. Гэхдээ яаран шийдвэр гаргахгүй, УОК-ын шийдвэр, нөхцөл байдлыг харгалзана.

  

 ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ЗОХИЦУУЛАЛТ

  • 2019-2020 оны хичээлийн жилд 95 их, дээд сургуульд 148,5 мянган оюутан суралцаж байна. 
  • Босго оноо төрийн их дээд сургуулиудад 480, төр бус сургуулиудад 410, орон нутгийн коллежуудад 400 байхаар тогтоосон ба энэ нь өнгөрсөн жилийнх хэвээр байх юм. Төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтыг 06.20-нд багтаан цахим хэлбэрээр зохион байгуулахыг үүрэг болгосон.
  • Төгсөлттэй холбоотойгоор ямар ч хонхны баяр, цугларалт, бөөгнөрлийг бий болгож болохгүй. Тиймээс сургуулиуд өөрсдийн оюутнуудын үйл ажиллагааг бүрэн хариуцахыг онцгойлон анхааруулж байна. 
  • Оюутны дотуур байранд байдаг оюутнуудын эд зүйлийг 05.15-н гэхэд өөрт нь эсвэл итгэмжлэгдсэн хүнд нь өгөх
  • Их сургуулиуд элсэлтийг нээлттэй, ил тод, цахимаар 07.10-ны дотор зохион байгуулах
  • Төгсөх курсын оюутны дотуур байрны төлбөрийг буцаан олгох. Дэвших ангийн оюутан дараагийн жилдээ тооцуулж бодох. Гэрээний дагуу уян хатан байдлаар шийдвэрлэхийг үүрэг болгосон.

ЦЭЦЭРЛЭГ БА ЕБС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ЗОХИЦУУЛАЛТ

04.15-нд гарсан ЗГ-ын тогтоолоор хичээлийг 09.01 хүртэл хойшлүулсантайгаар холбоотойгоор теле хичээл, цахим хичээлийг 06.01 хүртэл зохион байгуулна. Мөн төгсөх ангийн сурагчдаас монгол хэл бичгийн шалтгалт авахгүй. Сургуулиуд халаалт, гэрэл цахилгааныг хэмнэх тогтоол гарсан. Тогтоолыг дагалдаад салбарын сайдын дараах тушаал гарсан. 

Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа 06.01-нийг хүртэл байх ба

  • ЕБС, цэцэрлэгийн сурагчид 06.01-нийг хүртэл телегээр хичээллэнэ.
  • Багш ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг 4, 5-р саруудад зохион байгуулах. Өнөөдрийн байдлаар 4500 багш бүртгүүлж, 2300 нь эрхээ баталгаажуулж, 1500 багш сургалтаа эхлүүлээд байна.
  • ТВ болон цахим хичээлийг багшийн журнальд дүгнэх.
  • Теле хичээл, цахим хичээл хүрч байгаа эсэхийг хянах үүргийг аймаг, сумд, дүүргийн удирдлагуудад хүргэнэ. Угтаа бол энэ нь эцэг эх, суралцагчдын асуудал юм. Худал шүүмжилж, сошиалаар сэвдэг хүмүүс байна. Бид сургалтыг хэвийн явуулах гэж батлагдсан журмын дагуу өндөр түвшинд бэлтгэн хүргэж байгаа юм. Теле хичээлдээ хамрагдаж чадахгүй, шүүмжлээд байвад хүүхэд л хохирно.  
  • ЭЕШ-т нийтлэг гардаг алдаа дутагдал, зөвлөмж, зааврыг хүргүүлнэ.
  • Багш, суралцагчдын дунд бүх төрлийн тэмцээн, уралдаан, олимпиодыг хориглоно. Энэ нь 2020 оны намарт ч хамаарна.
  • 9, 12-р ангийн төгсөгчдөд боловсролын гэрчилгээг 06.07-нд олгохыг боловсролын байгууллагад үүрэг болгосон.
  • ЕБС-д элсэн сурагчдад болон эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага гарсан.
  • Зуны бүхий л төрлийн сургалтыг зогсоосон.
  • ЕБС-ийн бүх сурагчийг 100 хувь анги дэвшүүлэх үүргийг удирдлагуудад  өгсөн.
  • Хагас жилийн үнэлгээ, багшийн өгсөн оноо, теле хичээлийн оролцооны нийлбэрээр тооцон дүнг гаргана.
  • Жилийн эцсийн үнэлгээг гаргахад суралцагчийн техник, технологийн болон гэр бүлийн ялгаатай орчинд зайнаас суралцсан байдлыг харгалзан үнэлгээг өмнөхөөс бууруулахгүй, уян хатан хандахыг багш нарт зөвлөж байна.
  • Цэцэрлэг, ЕБС-ийн багш нарын амралтыг 06-р сарын эхний 7 хоногт багтаан эхлүүлнэ. 
  • Улаан шугам гэж байхгүй, хүссэн хүүхэд бүр 10-р ангидаа дэвшинэ. 
  • Анги засварыг энэ жил зогсооно. Есдүгээр сарын 1-нд анги танхимаа цэвэрлээд ороход л болно
  • Ном, сурах бичгийг 08.15-наас хойш буцаан авах чиглэл өгч байна. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: 

Хичээл сургалтын үйл ажиллагаатай холбоотой тушаал гарсан. Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийг хаасан ч сургалтыг хэвийн зохион байгуулах гэж хичээж байна. Нэлээд улс орон хичээл сургуулийг хаасан ба үүнээс үүдэж 1,7 тэрбум хүүхэд, залуус буюу нийт сураглцагчдын 91,3 хувь нь хорио цээрийн дэглэмд хамрагджээ.

Манай улс бүрэн хэмжээнд зайны сургалт, теле хичээлийг хүлээн авах боломж нь бүрдсэн. Сая сайдын хоёр тушаал, ЗГ-ын нэг тогтоол гарсан.