Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 09-ний А/52 дугаар тушаалаар батлагдсан “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ-2020” аяныг улс орон даяар “Хүүхэд хамгааллын үйлчилгээг чанартай хүргэх, бага насны хүүхдэд тавих анхаарал, хараа хяналтыг сайжруулах, болзошгүй осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй, ухаалаг зөв хэрэглээ, амьдралын зөв дадал гэр бүлийн орчинд хэвшүүлэх, соён гэгээрүүлэх” зорилгоор төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Тус аяны хүрээнд Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн аюулгүй орчин” үнэлгээний хуудсыг төрийн болон хувийн хэвшлийн 55 байгууллагын 1000 гаруй ажилтан, албан хаагчдад тарааж Хүүхдээ болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Миний гэр аюулгүй орчин” үнэлгээний хуудсыг бөглүүлэн зөвлөгөө мэдээлэл өглөө. Аяны хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаанд хамрагдсан төрийн 37, хувийн хэвшлийн 18 байгууллагыг  #KhentiiSafetyCheckChallenge-д нэгдүүлж хүүхдийг эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах ухааны дадалд сургахад тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчдад дэмжлэг үзүүллээ.

Эх сурвалж: Хэнтий Аймгийн ГМХЗХГ