“АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байна.

Төслийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, Засгийн газрын 13 яамны дарга нар болон их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1516 хүн 8 сарын турш хамтран ажилласан юм.

 Урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулахад ажилласан судлаач эрдэмтдийн төлөөлтэй 9 зорилгын дагуу цувралаар подкаст бэлтгэн хүргэхээр болжээ.

Цувралын эхний дугаарт Монгол улс өнгөрсөн 100 жилд хөгжлийн бодлогын ямар үе шатуудыг дамжин өнөөдөртэй золгов. Бидний алдаа, оноо юу байв. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал боловсруулах зайлшгүй шаардлагуудын талаарх асуудлуудыг хөнджээ.

 “АЛСЫН ХАРАА-2050” цуврал подкастыг та дараах линкүүдээр сонсох боломжтой.

#1 ОРШИЛ дугаар:

*Apple: https://apple.co/2USyeJB
*Soundcloud: https://bit.ly/2UNtLrp
*M+: https://bit.ly/2x0ZAEi

АРД НЬЮС: Э. Ууганцэцэг

АЛСЫН ХАРАА 2050 / ОРШИЛ-ХОЁРДУГААР ХЭСЭГ /

АЛСЫН ХАРАА 2050 ПОДКАСТ #1 "ОРШИЛ" /хоёрдугаар хэсэг/#АлсынХараа2050подкаст

Gepostet von АЛСЫН ХАРАА 2050 am Dienstag, 7. April 2020