Хэнтий аймаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь Олон улсын чанарын менежментийн тогтолцооны шаардлага MNC ISO-9001-2016 стандартыг нэвтрүүлэхээр ГҮҮДВИЛЛ СТАР МОНГОЛИА ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Зөвлөх үйлчилгээ нэвтрүүлж байгаа нь MNC ISO-9007-2016 чанарын менежментийн тогтолцооны олон улсын шаардлагыг үйл ажиллагаандаа үр дүнтэй нэвтрүүлэх, компаний удирдлага ажилтан, чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэдлэг олгох, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дотоод аудит явуулах чадавхи бий болгож олон улсын баталгаажуулалтын байгууллагаас гэрчилгээ авах нөхцөлийг хангахуйц чанарын менежментийн тогтолцоо буй болох юм.

Эх сурвалж: ХЭНТИЙ АЙМАГ ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР