ЭМЯ: Урд шөнө Сэлэнгэ, Дарханд 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.02/ коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Дэлхий даяар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 76470 шинэ халдвар бүртгэгдэж, 4880 хүн нас баржээ. Нийт нас баралт 47189 байгаа бол эдгэрсэн хүний тоо 193989 болсон байна. Коронавируст халдварыг ХӨСҮТ-өөс гадна Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Ховд, Дорнод, Орхон аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори зэрэг зургаан газар зэрэг шинжилгээ хийж оношлох боломжтой болжээ.

Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт судалгааны хэлтсийн Д.НАРАНГЭРЭЛ:

-Коронавирусийн халдвараар 7-14 хоногийн дотор 400 гаруй мянган хүн оншлогдож байна гэхээр өвчний тархалт ямар хурдацтай байгаа нь харагдаж байна. Сүүлийн үед бага насны хүүхэд нас барсан анхны тохиолдол АНУ-д бүртгэгдлээ. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан 14 хүн бүртгэгдсэнээс хоёр хүн нь эдгэрч, тусгаарлалтад байна. Мөн өнгөрсөн шөнө буюу 24 цагийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шинжилгээний хариу гараагүй байна. Сэлэнгэ аймгийн иргэний хувьд Энэтхэг, Солонгос Турк улсаар дамжин эх орондоо ирсэн бөгөөд уушгиндаа хатгааны шинж тэмдэгтэй, өөрийгөө 14 хоног тусгаарласан ч хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарласан. Мөн түүнийн ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарлаад байна. Дархан-Уул аймгийн тохиолдол нь ОХУ-д сурч байгаад ирсэн оюутан бөгөөд өөрийгөө 14 хоног тусгаарлаж байсан. Яг өнөөдрийн байдлаар 2171 хүн тусгаарлах байранд байна. Эдгээр иргэдийн бие хэвийн байгаа.

Total
11
Хуваалцсан
1 сэтгэгдэл
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Д.Нарангэрэл: Азийн орнуудад 20-29 насныхан олноор халдвар авч байна

Дараагийн мэдээ

Олон жил царцаагдаад байсан 300 ортой эмнэлэг II улиралд ашиглалтад орно

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзав

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг…
Дэлгэрэнгүй унших

“ОЮУТОЛГОЙ” ХХК МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН АЛБАНААС ТОГТООСОН ТАТВАРЫН АКТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ 229.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018…
Total
11
Хуваалцах