ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин иргэддээ хандан өчигдөр телевизийн мэдэгдэл хийлээ. Тэрбээр ирэх долоо хоногоос эхлэн ажлын өдрүүдийг нийтийн амралтын өдөр болгохоо зарлажээ.

Түүний мэдэгдлээс товчлон хүргэхэд: 

  • Путин коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор гуравдугаар сарын 28-ны бямба гарагаас дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэлх өдрүүдийг ажлын бус өдөр болгохоо мэдэгдэв.
  • Иргэдээ цалинтай амраана гэж мэдэгдсэн ч энэ зардал хэнээс гарахыг тодорхой хэлээгүй байна
  • Эмнэлэг, эмийн сан, дэлгүүр, банк, тээврийн үйлчилгэний байгууллагууд болон эрх баригчид хэвийн горимоор ажиллах бөгөөд энэ хугацаанд хувийн аж ахуй нэгжүүд ажиллахгүй байх ёстой гэсэн тодорхой үг хэлээгүй байна. 
  • Европын улс орнуудад явуулж буйтай адил хатуу чанд хорио цээрийн дэглэм баримтлахгүй гэдгийг Путин онцлоод, улсаас гаргаж буй бүхий л зөвлөмжүүдийг заавал даган мөрдөж, өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалж, хариуцлагатай бөгөөд сахилга баттай байхыг хүслээ. Гол нь гэртээ байх нь хамгийн аюулгүй гэдгийг Путин дурджээ. 

Эх сурвалж: ВВС http://gogo.mn/