Адам Силвер эхний ээлжинд лигийг 30 хоногоор зогсоож буйг зарлалаа. Гэхдээ улирал тэр чигээрээ цуцлагдаж ч магадлалтай гэдгийг хүлээн зөвшөөрөв. Вирусын тархалт, үйл явц хэрхэн өрнөхөөс хамаарч, түр зогсолт сунгагдах, эсвэл бүр цуцлагдахын аль нь болохыг шийдэх аж.

3-р сарын 16-г хүртэл багийн цугларалт, бэлтгэл хийхийг хориглосон бөгөөд тоглогчдыг гэртээ үлдэхийг зөвлөж, энэ хугацаанд эмч нар өдөрт дор хаяж нэг удаа тоглогчийнхоо биеийг үзэж байх үүрэг өгчээ.

Одоогоор лигийн 2 тоглогч тус халдварыг авсан нь тогтоогдсон бөгөөд үргэлжлүүлээд багийн бүх гишүүд болон эсрэг тоглогсон баг, тоглогдоос шинжилгээ авч байна.

Дэлхийн хэмжээний томоохон лигүүд болох Сери, NBA, Аваргуудын лиг, Европа лиг, Ла Лиг, Формула, Прэмьер лигт, Евролигүүдийн мэргэжлийн тамирчид Коронавирусын халдвар авсан мэдээ ар араасаа зарлагдаж байна.

Бэлтгэсэн: Э.Нэргүй