Энэ оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө энэхүү харамсалтай хэрэг гарсан байна.Тодруулбал Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийн албан ажлын  өрөөнд тус харамсалтай хэрэг болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал Засаг дарга В.Ренчиндорж тухайн  өдөр орлогчийнхоо төрсөн өдрийг, тамгаа гардаж аваад удаагүй байгаа тамгын газрын даргынхаа шинэ ажлыг мялааж байсан бөгөөд архидалт болох үед Засаг даргаас гадна Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, тамгын газрын дарга н.Отгонбаяр нар хамт байсан гэх мэдээлэл бий. Тухайн өдөр талийгаач эмэгтэйг гэртээ байхад нь дуудаж ирүүлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг дарга Талийгаач Б-г  өмнө нь ажлаа өгөхийг шаардаж байсан гэх мэдээллийг албан бус эх сурвалжууд мэдээлж байна.

Талийгаач  Б нь 2016 онд тус  аймгийн ГБХЗХХ-ийн даргаар томилогджээ. Ажилдаа хичээнгүй, идэвхи санаачлагатай, зүтгэлтэй ажилладаг сайн ажилтан байсныг ГБХЗХГ-аас хэлж байгаа юм. Талийгаач Б нь сэтгүүлч мэргэжилтэй ТВ5 болон орон нутгийн хэвлэлд ажиллаж байсан нэгэн байжээ.