Цахим золголтод уриалж эхэллээ

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор Засгийн газраас Төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвлөөд буй. 

Тэгвэл 10 хоногийн дараа тохиох гэж буй сар шинийн баяраар ахмад настнуудтайгаа цахимаар золгох уриалгыг Монголбанк болон зарим байгууллага дэвшүүлээд байна. 

Тухайлбал, Монголбанк болон Монголын банкны холбооноос халдварын эрсдэл өндөр хэвээр байгааг өндөр настууддаа зөвөөр ойлгуулж, баярын өдрүүдэд гадагшаа гаралгүй, ах дүү найз нөхөдтэйгээ цахимаар болон утсаар амар мэндээ мэдэлцэж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалжээ.

Түүнчлэн “Оюу толгой” компани мөн эх нялхас, азай буурал болон өөрсдийгөө аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийт ард иргэддээ #ЦахимЗолголт санаачилгад нэгдэж, сар шинэдээ “цахимаар” золгохыг уриалсан байна.

https://ikon.mn/, Т.САРАН

Total
0
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Хүнсний хомсдол үүсэхгүй учраас хүнсний нөөц бүрдүүлэх шаардлагагүй

Дараагийн мэдээ

Д.Чойжамц: Энэ жил өтгөст ээлтэй, нялхаст ширүүн гэж зурагдсан

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Шинэ үеийн Засгийн газар бүрдэх нь ээ

МАН-ын дарга У.Хүрэлсүх засгийн бодлогыг үргэлжлүүлэх дараагийн Ерөнхий сайдаар өөрийн танхимын ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хэмээн танилцууллаа. Улмаар намынхаа…
Дэлгэрэнгүй унших

А.Отгонбаатар: УИХ-ын гишүүний зөвлөхийн ажлаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл…
Total
0
Хуваалцах