НӨАТ-ын урамшууллын 2020 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын супер шагнал 30 сая төгрөг байна. Сугалааны азтанг Ням гаригт тодруулах боллоо.

Сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 16-ны Ням гарагт 19:15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэд 2020 оны 1 дүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой.

Б.БАЯРМАА