Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд намуудын удирдлагууд болон төлөөлөгч нарт Монгол хөгжлийн загвар Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг гардууллаа.

This image has an empty alt attribute; its file name is 13-22-1.jpg

Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлэхдээ “Олон сайн зүйлүүд бидэнд байгаа. Энэ бүх ололтоо бид бататган бэхжүүлэх ёстой. Мөн баян ядуугийн ялгаа эрс ихэссэн, шударга ёс алдагдсан, авлига нүүрлэсэн, орлогын тэгш бус байдал болон хот хөдөөгийн ялгаа бий болсон зэрэг олон саар зүйлүүд өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болжээ.

This image has an empty alt attribute; its file name is 13-20.jpg

Тийм учраас бид өнгөрсөн 30 жилийн үйл явцад хэн нэгэн буруутай, эсвэл зөв гэж үнэлэхээс илүүтэй тогтолцоогоор, бодлогын хувьд үнэлэх нь зүйтэй юм гэж үзэж байна. 30 жилийг бүхэлд нь дүгнэсэн, 30 жилийг бүхэлд нь төсөөлсөн бодлогын баримт бичгийг 1500 гаруй эрдэмтэн, судлаачидтай хамтарч сүүлийн найман сарын хугацаанд Монголын Засгийн газар боловсрууллаа.

Манай улсаас бусад улс орнууд, хоёр хөршөөс эхлээд дэлхийн 11 улс 2050 оны зорилтоо тодорхойлсон байна. Иймээс монголчууд бид бас 2050 оны зорилтоо тодорхойлох ёстой гэж үзэж байгаа.

This image has an empty alt attribute; its file name is 13-17.png

Хамтдаа 30 жилийг дүгнэж, боловсруулсан бодлогын баримт бичгийн төсөл 9 бүлэгтэй юм. УИХ-д албан ёсоор Засгийн газраас өргөн барьсан. Одоо хэлэлцүүлгүүд эхэлж байгаа учраас Парламентад суудаг намуудад энэхүү бодлогын баримт бичгийн төслөө өнөөдөр өгөх хуваарь гарсан. Энэ хуваарьтай давхцаж Шинэ нам болон бусад найман нам эвсэл болж ажиллахаар гэрээ байгуулж байна. Ийм түүхэн цаг үетэй давхцаж байгаад бэлгэшээж байна.

This image has an empty alt attribute; its file name is 13-22.jpg

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ШИНЭ намын дарга Ж.Батзандан болон улс төрийн бусад 10 гаруй намын дарга, удирдлагуудад гардуулж өгье.

Oyunerdene Luvsannamsrai-н зураг.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон уг баримт бичгийн төслийг улс төрийн намуудын дарга нарт танилцуулж, Монгол улсын ирэх 30 жилийн хөгжлийн төлөөх тэдний санал, бодлыг заавал сонсож хамтарч ажиллах нь зөв юм.

Бид нэг Монгол. Хамтдаа бид илүү хүчтэй байж, Монгол хэмээх хөлөг онгоц бусад улстай уралдах уралдаанд түрүүлэхийн сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.” гэж онцоллоо.

Ийнхүү намуудын даргууд уригдаж, Алсын хараа хөгжлийн хөтөлбөрийн бодлогын бичиг баримтын төслийг гардан авлаа. Харин намуудын дарга нар Засгийн газартай хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Б.БАЯРМАА