Монгол өв соёлоо шингээсэн уран бүтээлээрээ үзэгч олны хайрыг татсан дуучин Г.Эрдэнэчимэгийн “Нэг голын ус” дуу удахгүй цацагдах гэж буй ажээ.

Уг дууны хөг аялгуу, хөгжмийн найруулга шинэлэг болсон ба дэлхийн чиг хандлагатай уялдуулан хийсэн гэдгээрээ онцлогтой байна. Зураг авалтыг гадаадад хийж, өнгө төрх, өгүүлэмжээ орчин үетэй нийцүүлэн бүтээжээ.

Удахгүй сонсогчдын сонорыг мялаах шинэхэн уран бүтээлийнхээ тухай дуучин Г.Эрдэнэчимэг “Сонсогч олон маань “Нэг голын ус” дууны үг бүрийн ард нуугдах утга санааг ухааран сонсоосой гэж хүсэж байна. Дууны клипнээс Г.Эрдэнэчимэг гэх эмэгтэйн нүдэнд дассан эгэл Монгол дээлтэй төрхөөс гадна европ хэв загвартай орчинд даашинз өмсөөд зогсохыг харах боломжтой. Сэтгэлээ шингээн бүтээсэн дуугаа түмэн олондоо хүргэх өдөр ойртсоор байгаа учир маш их сэтгэл догдолж байна” хэмээсэн юм.

“Нэг голын ус” дуу хоёрдугаар сарын 15-ны өдөр 14:00 цагт цацагдах аж. Та бүхэн ЭНД дарж дуучин Г.Эрдэнэчимэгийн youtube хуудсанд зочлоорой.

http://gogo.mn/, О.ХАНДМАА