ТОКИО. /Nikkei/. Шинжлэх ухаан, техник хөгжүүлэлтийн хамгийн ирээдүйтэй 10 салбарын 9-д нь Хятад улс зохиогчийн эрхийн хүсэлтээр тэргүүлж байгаа бөгөөд энэ тоогоороо сүүлийн 10 жилийн хугацаанд АНУ-ыг давжээ.

Энэ тухай Японы  “Nikkei” сонин болон оюуны өмчийн судалгааны асуудал хариуцдаг Токиод байрладаг “Astamuse” компанийн хамтран явуулсан судалгааны үр дүн харуулжээ.

Шинжээчид хиймэл оюун ухаан, квантын компьютерууд, нөхөн үржихүйн анагаах ухаан, жолоочгүй тээврийн хэрэгсэл, компьютерын аюулгүй байдал, виртуал бодит байдал, дрон, дамжуулагч полимерүүд, литийн ионы зай хураагуурууд гэсэн 10 чиглэлээр дүн шинжилгээ хийжээ. 2000-2019 оны хугацаанд эдгээр салбаруудад 340 мянга орчим зохиогчийн эрхийн хүсэлт иржээ. Эдгээрээс 40 орчим хувийг Хятадын төлөөлөгчид эзэлж байсан бол 20 хувийг АНУ болон Япон эзэлж байжээ. Америкчууд квантын компьютерын салбарт л тэргүүлсэн хэвээр байсан аж.

Хятад улс 2017 онд шинжлэх ухаан, техникийн хөгжүүлэлтэд Японоос хоёр дахин их хэмжээний мөнгө зарцуулжээ. Түүнчлэн энэ үзүүлэлтээр АНУ-ын түвшинд дөхөж байгааг мэргэжилтнүүд цохон тэмдэглэсэн байна. 

https://montsame.mn/, Э.Аянзаяа