Хэрлэн сумын ЗДТГ нийт 44 албан хаагчтайгаар төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, түргэн шуурхай хүргэж мэдээллээр ханган ажиллаж байна. Үүнээс улс төрийн 8, төрийн захиргааны 22, төрийн үйлчилгээний 14 албан хаагч ажилладаг.

Манай хамт олон 6 бүлэг 11заалт бүхий сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг өнгөрөгч онд 93,7 хувьтай хэрэгжүүлж дүгнүүллээ. Түүнчлэн сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 9 бүлэг 51 заалттай үндсэн чиглэлийг 97 хувь тамгын газрын 12 бүлэг 260 заалттай төлөвлөгөөг 92 хувиар тус тус хэрэгжүүлсэн байна.

Гамшгаас хамгаалах чиглэлээр:

Хэрлэн сумын Засаг даргын А/62 тоот захирамжийг үндэслэн Монгол Улсын “Гамшгаас хамгаалах тухай“,”Галын аюулгүй байдлын тухай”,“Байгаль орчны тухай” хуулиудын хэрэгжилтийг хангах, мэдээлэл сурталчилгаа, бэлэн байдлын үзлэгийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллалаа. ОБГазрын Гал унтраах аврах 032-р ангитай хамтран хаврын хуурайшилттай цагт гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 5 багийн 538 иргэдэд 2 удаа сургалт мэдээлэл хийв. Сумын онцгой комиссоос ажлын хэсэг байгуулан сумын гамшгийн эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, Гамшгийн судалгааг сүүлийн 10 жилээр гаргаж, Бэлчээр менежментийн төлөвлөгөөг шинээр боловсруулан мөрдөж байна.

2019 онд нийт 8 сая төгрөгийг эрсдэлийг бууруулах санд төсөвлөж, үүнээс нөөцийн өвс, шатахуун болон гамшгаас хамгаалах чиглэлээр гар хөрөө, сүх тус бүр 4 ширхэг, 50 метр олс, мото помт 1ширхэг, галын цохиур 20 ширхэг, төмөр шүүр 20, хүрз 10 ширхэг,  түймэр унтраах үлээгч аппарат 4, Л-1 хувцас 4-ийг шинээр бэлтгэв.

Батлан хамгаалах чиглэлээр:

Халх голын дайны ялалтын 80жил, Монгол цэргийн өдрийн 98 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан дайчдаа алдаршуулах, өсвөр үеийнхэнд их түүх, эх нутгаа хайрлах, эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ, үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор “ДАЙЧИН АЛДАР” буланг ЕБ-ын “Тэмүүжин” цогцолбор сургуулийн танхимд нээлээ. АА-ийн 1,2-р ээлжийн цэрэг татлага болон халалтын ажлыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран зохион байгуулж, цэргийн албанд тэнцсэн 83 иргэн хуваарьт цэргийн ангид алба хааж байна.

Эх сурвалж: Хэнтий Ньюс сэтгүүл №16