Жүжигчин Л.Нурбуланыг алдарт алиалагч Латиф агсны хүү гэдгээр нь хүмүүс андахгүй. Аавынхаа нэрийг өндөрт өргөнө хэмээн урлагийн замд хөл тавьсан жүжигчин, алиалагч Л.Нурбулан хүнд өвчний улмаас нас баржээ. Тэрбээр  уушгины буглаа гэсэн оноштой хагалгаанд орж амжилттай болсон ч хагалгааны дараа өвчин нь хүндэрч, БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болсноор хандивын тоглолт зохион байгуулж БНХАУ-д эмчлүүлж байсан билээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл садан, найз нөхөд, үзэгч олонд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.