ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН 2019 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД

ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМ 2019 ОНЫГ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЖ ОЛОН АЖЛУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ. Тэрхүү ажлуудаас онцлоё.

БАГИЙН ИРГЭДЭД ХЭСЭГЧИЛСЭН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ БОЛЛОО

Багийн иргэдийн хурлыг эгнээ гудамж, байр орцных нь орчимд зохион байгуулж хэвшлээ. Үүний дагуу Хэрлэн сумын ЗДТГ явуулын иргэний танхим байгуулж, баг бүрд 3-4 хэсэгт багийн иргэдийн хурлыг зохион байгуулан сумын Засаг дарга, түүний тамгын газар болон холбогдох алба хэлтсүүдийн мэдээллийг иргэдэд хүргэж, иргэдийн саналыг сонсож ажиллаж байна. Ингэснээр иргэдийн оролцоог 2019 онд 4-5 дахин нэмэгдүүлж чадлаа. 

“ЦЭНХЭР ХАНТААЗТНУУД” АЖИЛЛАЖ БАЙНА

Хэрлэн сумын төвийн 6 багт эгнээ, гудамж, орон сууц бүрийг хэсэгчилэн хариуцсан олон нийтийн ажилтан 41 хүнийг гэрээгээр авч ажиллуулж эхэллээ. Эдгээр ажилтнууд төр иргэн хоёрыг холбох гүүр болж, төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээг иргэдэд танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож, танилцуулах замаар засаг захиргааны анхан шатны нэгж багийн ажлын чанар хүртээмжийг сайжруулахад зорьж ажиллаж байна. Тэднийг үнэмлэх, тусгай хантаазтайгаар нь иргэн та таних боломжтой. 

БАГ БҮРД ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА АЖИЛЛАЖ БАЙНА

“Олон нийтийн цагдаа” хөтөлбөрийн хүрээнд Хэрлэн сум, аймгийн Цагдаагийн газартай хамтран 2019 онд хоёр дахь жилдээ багууддаа олон нийтийн цагдааг томилон ажиллуулж байна. Сумын ИТХ-аар цалин хөлсний асуудлыг шийдвэрлэснээр багт аюулгүй амар тайван амьдрах орчин нөхцлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх боллоо. 

ХЭРЛЭН ДОМ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ САЛБАР НЭЭГДЛЭЭ

Хэрлэн дом өрхийн эрүүл мэндийн төвийн 2 дахь салбар шинээр баригдсан Булаг багийн төвийн 1-р давхарт 2019.01.09-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэллээ. Ингэснээр багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, аймгийн нэгдсэн эмнэлгийн ачааллыг бууруулахад дорвитой нөлөөлж чадлаа.

8-9 ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ ОНОШЛОГООГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ҮНЭГҮЙ ХИЙЛГЭХ БОЛОМЖ НӨХЦЛӨӨР ХАНГАЛАА

И-Эл ДИ Эй” ХХК-наас Дох, Сахар, Хеликобактер, Тэмбүү, Шээсний нийт 5 төрлийн 5650 ш /6,975,000 төгрөгийн үнэ бүхий оношлуурын тестийг хүлээн авч,  Ач манал, Хэрлэн дом, Оюуны шим ӨЭМТөвүүдэд өгсөн. Ингэснээр өрхийн эрүүл мэндийн төвдөө 8-9 төрлийн шинжилгээг авах боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг ойртуулан ажилласан.  

ОРОН НУТАГТ ШААРДЛАГАТАЙ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ НЭГ ОЮУТАНД 4 ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа болон суралцах хүсэлтэй оюутныг сургуулиа төгсөөд, төрөлх нутагтаа суурьшин, ажиллаж амьдрах нөхцлийг хангах зорилгоор ТЦС-ийн 1 төгсөгчийг Газарчин дээд сургуультай хамтран 4-н жилийн сургалтын төлбөр 7 782 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон. 

ЧИНГИС ХОТЫН ЗАХИРАГЧИЙН НЭРЭМЖИТ МАССЫН ОЛИМПИАДЫГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингис хотын захирагчийн нэрэмжит Массын олимпиадыг хоёр дахь удаагаа зохион байгуулж, Чингис хотын 4 ЕБС-ийн нийт 200 гаруй багш, 6000 гаруй хүүхэд оролцож, 3 үе шаттайгаар өрсөлдөн шилдгүүдээ шалгаруулсан. 

БАГУУДЫН УРЛАГ СПОРТЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын Захирагч Ц.Идэрбатын ивээл дор “Багуудын урлаг, спортын наадам”-ыг хамруулан спортын 4, урлагийн 8 төрлөөр 2 өдөр амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 8 багийн 500 гаруй иргэдийг хамруулсан байна. 

АХМАДАА ХҮНДЭТГЭЕ ДУУЛАХ ӨДӨР ДУУН ЦЭНГҮҮНИЙГ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон Улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Ахмадаа хүндэтгэе” Дуулах өдөр дуун цэнгүүнийг энэ жил УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нартай хамтран 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 

Мөн Хэрлэн сумын багуудын харъяалалгүй нийт  1352 ахмадыг уламжлал ёсоор хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

“БУСАДДАА БОЛОМЖ ОЛГОЁ” АЯНЫ ҮР ДҮН ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

СХСангаас 2019 онд нийт 3 удаагийн зээлийн зөвлөлийн хурлаар 34 зээлдэгчид 157,8 сая төгрөгийн зээл олгосон байна. Улмаар СХСангийн зээлээр шинээр 51 ажлын байр нэмэгдэж, 6 ажлын байр хадгалагдсан байна. .ЖДБДСангаас 2019 онд нийт 16 зээлдэгчид 44,0 сая төгрөг олгосон байна. 2019 оны байдлаар зээлийн эргэн төлөлт 80%-д хүрлээ. 

ЖДБДСан болон СХСангаас зээлд хамрагдсан зээлдэгчдийн мэдээлэл 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан ёсоор Монгол банкны зээлийн мэдээллийн санд орсон ба 2019 оны  зээлд хамрагдсан 34 зээлдэгчийн мэдээллийг мөн уг санд бүрэн хамруулсан. Сангийн үйл ажиллагааг ил тод байлгах зорилгоор төсөл хүлээж авах болон олгосон зээлийн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслэл, олон нийтийн сүлжээгээр мэдээллэж ажиллаж байна.

ХОТ ДОТОРХ АВТОЗАМЫН СҮЛЖЭЭГ ШИНЭЧИЛЭВ

Улсын төсвийн 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Чингис хотод 9,4 км асфальто бетонон автозам,  3053м явган хүний зам, 423 ш гэрэлтүүлэг, 9600 м2 ногоон байгууламж, дугуйн замын хамт Тэгшт плант ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 80 хувьтай байна.

ЭКО НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Улсын төсвийн 400 сая төгрөгөөр монгол инженерүүдийн гараар бүтсэн 8 автобусыг худалдан авч, Нийтийн тээврийн цогц бөгөөд шинэхэн эко үйлчилгээг нэвтрүүлж, Чингис хотын 6 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр автобусууд нь өдөрт 2500 төгрөгийн цахилгаанаар цэнэглээд 100 км явах хүчин чадалтай бөгөөд ухаалаг системээр төлбөр хураамжийн цахим үйлчилгээг үзүүлж эхэлсэн. 2019 оны 10-р сард сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар зорчигч тээврийн тарифыг хэлэлцэн хүүхэд 100, том хүн 300 төгрөгөөр зорчих үнийг баталсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд үнэгүй зорчих боломжийг нээсэн. Тун удахгүй Хэнтий трансфорт аппликейшнийг нэвтрүүлсэнээр зорчигчид гар утаснаасаа уг аппаар автобусны байршил, ирэх, явах цагийг хянаж, цаг хэмнэх боломжтой болно. 

ЧИНГИС ХОТЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИГДАЖ БАЙНА

Олон жил яригдсан Чингис хотын төв цэвэрлэх байгууламж баригдаж байна. Улсын төсвийн 904,5 сая төгрөгийн хөрөнгөөр 1987 онд ашиглалтад орсон цэвэр усны төв магистраль 4160 метр шугамыг шинэчлэх ажлыг хийж, хотын цэвэр усан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлсэний зэрэгцээ Азийн Хөгжлийн Банкны 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү цэвэрлэх байгууламжийг одоогийн хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлэн хоногт 3000 м3 цэвэрлэх хүчин чадалтай болгон шиэчилэн барьж байна. Барилга, хот байгуулалтын яам, Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар Чингис хотод шинээр баригдаж буй Бохир ус цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээний барилга угсралтын ажлыг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “Комфорт Импэкс” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2020 онд барилга угсралтын ажлыг дуусгахаар ажиллаж байна.

ГЭРЭЛТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЛАА

2018 онд тохижуулсан төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын цэцэрлэгт хүрээлэнд түүний хөшөөг бүтээж, “Бугатай” цэцэрлэгт хүрээлэнтэй холбон гэрэлт цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан. Ингэснээр Чингис хотын төвд 200 метр урт үргэлжлэх 1500 орчим метр кв усалгаа, гэрэлтүүлэг шийдвэрлэсэн гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. Уг гэрэлт цэцэрлэгт хүрээлэнг хотын захирагчийн санаачлагаар улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргалгүй, хувиараа уул уурхайн нөхөрлөл эрхлэгчдийн байгаль орчныг нөхөн сэргээх, нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээлээ. 

БАГ БҮР БАГИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ, АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДТЭЙ БОЛЛОО

Өндөрхаан багийн хөгжлийн төвийн барилга 330 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эй би сэ эйч ХХК барьж ашиглалтанд оруулсанаар баг бүр багийн хөгжлийн төвтэй, ӨЭМТөвийн салбартай боллоо. Мөн Булаг, Баянмөнх багийн ахуйн үйлчилгээний барилгуудыг Баялаг хурах ХХК  барьж ашиглалтанд оруулж, ХХҮГ-ын хуучин барилгыг Хэрлэн багт хариуцуулсанаар бүх баг ахуйн үйлчилгээний төвтэй болсон байна.   

2019 оныг олон томоохон ажлуудыг өрнүүлсэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын хамт олон 2020 онд Чингис хотын гэр хорооллын гэрэлтүүлгийг байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, цахилгааны зардал гардаггүй эко шийдлээр бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна.

www.ardnews.mn

Total
7
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Албан тушаалын хязгаарлалтыг давж ТЕГ-т тусгай үүрэг чиглэл өгсөн үү?

Дараагийн мэдээ

Вань Цинсун: Хятад ТИТЭМ ВИРУСИЙГ ЯЛНА

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

160 см-ээс доош өндөртэй хүн автобусанд суухыг хориглоно

Нийслэл хотын хувьд нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал болон шаардлага хангахгүй нийтийн тээврийн автобуснууд хэзээд асуудал болж ирсэн. Нийслэл…
Дэлгэрэнгүй унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийг өргөн барих үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын…
Total
7
Хуваалцах