2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийг хоёрын тооны олон давхцалтай гоё өдөр гэж үзэн Москва хотод 160 хос гэрлэлтээ батлууллаа хэмээн Москюа хотын захиргаа РИА Новости-д мэдээллээ.

“Хоёрдугаар сарын 2-ны Ням гаригт Москва хотын таван Гэрлэх ёслолын ордонд нийтдээ 160 хоё гэрлэлтээ батлууллаа. Гэрлэх ёслолын орднууд захиалга ихтэй байсан учраас эхний хосоо 00.30 цагт бүртгэлээ” хэмээн хэвлэлийн мэдээнд дурджээ.

Таван ордноос Ням гаригт зөвхөн хоёр нь л ажилладаг боловч хоёрдугаар сарын 2-ны өдөр онцгой өдөр байсан учраас бүх ордон бүгд ажиллажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ, https://news.mn/