МУГЖ Э.Амартүвшин олон улсын “Опера авардс”-д нэр дэвшжээ. Тус шагнал нь дэлхийн дуурийн урлагийн “Оскар” хэмээн нэрлэгддэг байна.

Дэлхийн урлагийн ертөнцийн дээд шагналын төрөл бүрт гурав, нийт 27 уран бүтээл нэр дэвшин өрсөлдөж байгааг олон улсад мэдээллэж байна. Тэрбээр дуурийн дуучин мэргэжлийг эзэмшээд арван жил болжээ. Үүнээс Монголын дуурийн театрт зургаан жилийг нь дуулж өнгөрүүлсэн бол одоо европын орнуудад дууриа дуулж, Монголын соёлын хөгжлийг таниулж байна. 

Б.БАЯРМАА