АНУ-ын НАСА сансарт жигнэмэг хийж байгааг харуулсан дүрс бичлэгийг нийтэлсэн талаар Associated Press мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, сансрын нисгэгчид бэлэн орц ашиглан, өнгөрсөн оны 11 дүгээр сард сансрын станцад хүргэсэн туршилтын цахилгаан зуух ашиглажээ. Сансарт жигнэмэг хийх туршилтыг өнгөрсөн сард хийсэн байна. 

Туршилтын үеэр эхний жигнэмэг түүхий болсон тул хоёр дахь болон гурав дахийг жигнэхдээ хугацааг нь сунгасан ч мөн л дутуу болжээ. Улмаар дөрөв дэх туршилтыг хийж, цахилгаан зууханд хоёр цаг болгоход жигнэмэг амжилттай болсон гэж НАСА мэдээлсэн байна.

Сансрын нисэгчид жигнэмэгийн гадна байдал болон үнэрээр нь дүгнэлт хийсэн бөгөөд хэн нь ч бэлэн болсон бүтээгдэхүүнээс амсаагүй, туршилтын бүтээгдэхүүн одоо Хьюстон дахь НАСА-ын лабораторид байгаа аж.

Олон улсын сансрын станц дээр цахилгаан зуух туршина

http://www.shuud.mn/ Г.Бямбасүрэн