Хойд Америкийн сагсан бөмбөгийн лиг NBA-ын улирлын тоглолтууд амжилттай үргэлжилж байгаа билээ. Өрнөд бүсийг 26 хожил 9 хожигдлоор тэргүүлж буй Los Angeles Lakers баг 1-р сарын 6-нд Дорнод бүсийн тааруу амжилттай яваа Detriot Pistons багийг талбай дээрээ хүлээн авч 106-99 харьцаатай ээлжит хожлоо байгууллаа. Тус тоглолтод зочин багаас Blake Griffin бэртлийн улмаас оролцоогүй юм.

Lebron James замналынхаа 90 дэх трибл даблаа хийсэн бол багийн самбарын 3 тоглогч нь тус бүр +5 хаалт хийж багаараа 20 хаалт гүйцэтгэсэн үдэш байлаа. Эсрэг багаас Derrick Rose сэлгээнээс гайхалтай тоглолтоо үзүүлж 29 минутад 28 оноо 5 оновчтой дамжуулалт 3 самбараас бөмбөг авалт, 1 бөмбөг таслалт, 1 хаалт гүйцэтгэсэн юм.

Мөн энэ өдөр болсон бусад тоглолтуудын үр дүнг танилцуулъя.

Los Angeles Clippers 135 – 132 New York Knicks

Portland Trial Blazers 111 – 122 Miami Heat

Minnesota Timberwolves 118 – 103 Cleveland Cavaliers

Memphis Grizziers 121 – 114 Phoenix Suns