Дуучин С.Гантогоо, Л. Насанбуян нарын хамтран дуулсан “ LOVE YA” дууны клип цацагдаж эхэллээ

Улсын филармоны залуу уран бүтээлч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Насанбуян, “Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч, дуучин С. Гантогоо нарын хамтран дуулсан “ LOVE YA” дууны клип цацагдаж эхэллээ. 

Сонирхуулахад дуучин Л. Насанбуянгийн 2019 оны анхны уран бүтээл болох “Үүрд хайрлаарай” дууны клипинд түүнтэй хамт “Оддын эрэлд” тэмцээний шилдгүүдийн тоонд багтаж байсан “Мотив” хамтлагийн дуучин Т. Ганбаатар, дуучин С.Гантогоо нар тоглож олны анхаарлыг ихэд татаж байсан билээ.

Тэгвэл энэ удаад дуучин Л. Насанбуян эчнээ танил болсон дуучин С. Гантогоотой хамтран “ LOVE YA” дууг дуулжээ.

“ LOVE YA” дууны үгийг О.Аззориг бичиж, аяыг В. Энхзориг зохиож клиппийг “Infinite Creative” студи хийж гүйцэтгэжээ.

Дуучин Л. Насанбуян “ LOVE YA” дууныхаа талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа “Насаа нь анхныхаа дуэт уран бүтээлийг хийж, та нартаа хүргээд удаагүй байна. Цаашид ч өөрийн уран бүтээлдээ дуэт уран бүтээлийг хийж та нартаа хүргэнэ гэж төлөвлөсөн байгаа. Уран бүтээлч хүн өөрийгөө үргэлж өөрчилж, хөгжиж дэвшиж байх ёстой гэж би боддог. Тийм ч учраас өөрийнхөө уран бүтээлдээ хийж байгаагүй шинэ сонин сайхан бүтээлүүдийг хийхийг зорьж, эрмэлзэж л явна. Шинэ уран бүтээлийг минь сайхан дэмжээд өгөөрэй. Үргэлж дэмждэг та нартаа маш их баярлалаа.” хэмээн бичжээ.

Total
60
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Оросын CA-NEWS.ORG сайтад Монгол улсыг дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын эхний байрыг орхилоо хэмээн нийтлэгдсэн байна

Дараагийн мэдээ

ОБЕГ-ын дэд дарга Ц.Ганзориг Австралийн гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Дуучин А. Хишигдалай, С.Зоригт нар “Санаж байна уу?”дууг шинэчлэн дуулжээ

Дуучин А. Хишигдалай, С.Зоригт нар хамтран  Монгол Улсын гавьяат жүжигчин Б. Дашдондогийн дуулсан “Санаж байна уу?”дууг шинэчлэн дуулжээ. “Санаж…
Дэлгэрэнгүй унших

Хүүхдийн инээд хөөр цалгисан “Ид Шидийн орон 2” бүтээн байгуулалттай танилцаарай

Хүүхдүүдэд аз жаргал бэлэглэж, тэдний инээд хөөр цалгисан “Ид Шидийн орон 2” байранд зочилж, бүтээн байгуулалттай танилцлаа. Тус…
Total
60
Хуваалцах