лдартай, эрх мэдэлтэй болохын хэрээр аюулгүй байдалдаа анхаарал хандуулах шаардлага тулгардаг. Энэ ч утгаараа дэлхий даяар алдартнууд, тэрбумтнууд, эрх мэдэлтнүүд олшрохын хэрээр бие хамгаалагчдын эрэлт ч ихсэж байна. Мэдээж хэрэг нэр алдарт хүрсэн ихэнх хүмүүс тодорхой хэмжээний хамгаалагчтай явдаг ч зарим эрхмүүд бидний төсөөлснөөс ч их хөрөнгө аюулгүй байдалдаа зарцуулдаг байна. Тэгвэл дэлхий дээрх хамгийн өндөр хамгаалалттай хүмүүсийг танилцуулж байна. 

Хамгийн өндөр хамгаалалттай ерөнхийлөгч – Владимир Путин

Оросын бусад төрийн өндөр албан тушаалтнуудын адилаар Владимир Путин Холбооны аюулгүй байдлын албаны хамгаалалтанд байдаг боловч, түүний хамгаалагч нар бусдыг бодвол огт өөр. Путин Холбооны аюулгүй байдлын албатай хэрхэн хамтран ажилладаг, тус алба ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэх хүн хэн ч байхгүй. 

Путины ахалдаг кабинетын гишүүд улс төрийн болон санхүүгийн томоохон асуудлуудад орооцолддог учир түүний эсрэг тэмцэл, хурал цуглаан, халдлага хүртэл болсон тохиолдол гарч байсан тул тэрээр маш нууцлаг, өндөр хамгаалалттай байх нь аргагүй юм.

Хамгийн өндөр хамгаалалттай ерөнхийлөгч - Владимир Путин

2Хамгийн өндөр хамгаалалттай ерөнхийлөгч/тэрбумтан – Доналд Трамп

Донал,д Трамп бол Америкийн үл хөдлөх хөрөнгийн бизнесийн  хамгийн том өв залгамжлагчдын нэг, Нэгдсэн улсын ерөнхийлөгч билээ. Түүний хөрөнгө 3.1 тэрбум доллар. Ерөнхийлөгчийн суудал өөрөө аюулгүй байдлаа дээд зэргээр хангах ёстой байдаг ба үүндээ ч багагүй хөрөнгө мөнгө зарцуулдаг. Жишээлбэл, экс ерөнхийлөгч Барак Обама, гэр бүлийнхнийхээ хамтаар аюулгүй байдлаа хангахад жилийн 16 сая долларын зардал гаргадаг байсан бол Трамп ерөнхийлөгчийн хувьд албан тушаалаа авсан эхний 10 долоо хоногтоо л 29 сая доллар зарцуулж байж. Ингээд 2017 оны 5-р сард Нэгдсэн улсын Конгрессоос ерөнхийлөгч Трамп болон гэр бүлийнх нь аюулгүй байдалд зориулан 120 сая доллар буюу Обама ерөнхийлөгчийн 8 жилийн хугацааны зардлыг нэг жилд зарцуулахаар төсөвлөжээ. Трамп Цагаан ордон болон өөрийн эзэмшлийн орон сууц руугаа явах, түүний гэр бүлийнхний Цагаан ордноос өөр газар амьдрах зэрэг асуудлуудаас болон ийм их хэмжээний зардал гардаг байна.

Хамгийн өндөр хамгаалалттай ерөнхийлөгч/тэрбумтан - Доналд Трамп

3Хамгийн өндөр хамгаалалттай дарангуйлагч – Ким Жон Ун

Хойд Солонгосын удирдагчийн Сингапур дахь айлчлалын үеэрх түүний бие хамгаалагч нарын байдал дэлхийн нийтийн гайхширлыг төрүүлж байв. Сумны хамгаалалттай лимузинг нь тойрон олон тооны бие хамгаалагчид дагалдан гүйж байв. 

Ким Жон Унд хувийн хамгаалалтын алба гэж байдаггүй харин 100,000 цэрэгтэй хамгаалалтын бүхэл бүтэн арми байдаг гэнэ. Энэхүү армийг дээд хамгаалалтын алба гэх бөгөөд тэд Ким Жон Уныг тойрон хамгаалахаас гадна, олны дунд орж хэнд анзаарагдахааргүй холоос ажиглалт, хамгаалалтаа явуулдаг байна. 

Хамгийн өндөр хамгаалалттай дарангуйлагч - Ким Жон Ун

4Хамгийн өндөр хамгаалалттай язгууртан – Хатан хаан 2-р Элизабет

Английн хатан хаан хоёрдугаар Элизабет 2017 онд төр барьсны 65 дахь жилээ буюу Индранил /Sapphire Jubilee/ ойн баяраа тэмдэглэсэн. Хэрэв тэрээр 2022 он хүртэл хатан хааны ширээндээ суух бол Цагаан алтан /Platinum Jubilee/ ойгоо тэмдэглэх юм. Элизабет хатан хааныг явган болон морьт цэргүүд хамгаалдаг. Эрхэм дээдсийн өргөөг улаан китель, баавгайн арьсан өндөр малгайтай торгон цэргүүд хамгаалдаг. Хатан хааны гэр бүлийнхэн аялалаар явах тохиолдолд тэнгисийн цэргийнхэн ч хүртэл хамгаалдаг бөгөөд хатан хааны хамгаалалтууд Букингэмийн ордон, Лондонгийн цамхаг зэрэг хэд хэдэн газруудад байнга байрладаг байж. Хатан хаан өөрийн аюулгүй байдалдаа зориулан гаргаж байгаа зардал нууцлагдмал байдаг ч 2010 онд хийсэн судалгаагаар хатан хааны гэр бүлийн 21 гишүүнийг хамгаалахад жилдээ 100 сая орчим фунт зарцуулдаг гэжээ. 

Хамгийн өндөр хамгаалалттай язгууртан -  Хатан хаан 2-р Элизабет

5Хамгийн өндөр хамгаалалттай шашны тэргүүн – Ромын пап Францис

Ромын пап Францис нь Католик шашны тэргүүн бөгөөд Ромын эзэн хаан шиг л хамгаалалттай явдаг гэнэ. Тэрбээр дэлхий дээрх хамгийн өндөр хамгаалалттай хот болох Ватиканд амьдардаг. Хотын гудамжаар явахад л хуяг дуулга өмсөж, жад барьсан хамгаалагчид алхах бөгөөд тэд шаардлага гарвал хормын төдийд л гэм хор учруулж чадах бэлтгэгдсэн цэрэг эрс байдаг. Тэдэнд бэлгэдлийн шинжтэй жаднаас гадна галт зэвсэгтэй явдаг. 

Эдгээр харуулууд нь дэлхийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд оршин тогтнож байгаа армийн үргэлжлэл бөгөөд 1506 онд 2-р Пап Юлиус анх байгуулж байжээ. 500 жилийн түүхтэй хамгаалагчдын эсрэг хэн зориг гаргаж чадах билээ. 

Хамгийн өндөр хамгаалалттай шашны тэргүүн - Ромын пап Францис

6Хамгийн өндөр хамгаалалттай шарил – Владимир Ленин

Өөрийн аюулгүй байдлаа дээд зэргээр хангахад та заавал амьд байх шаардлагагүй ажээ. Оросын нийслэл Москва хотын төв Улаан Талбайд Зөвлөлтийн удирдагч Владимир Ленины бунхан байдаг. 1924 онд түүнийг нас барснаас хойш бунхан олон нийтэд ил байдалтай байсаар байгаа. Тус дурсгалыг дайны үеийг эс тооцвол 95 жилийн туршид өдөр бүр 24 цагаар хамгаалсаар иржээ. Бунхны аюулгүй байдлыг Кремлийн хороо гэх ОХУ-ын армийн онцгой анги нэгдэл хариуцдаг. 

Хамгийн өндөр хамгаалалттай шарил - Владимир Ленин

7Хамгийн өндөр хамгаалалттай захирал – Марк Зукерберг

Дээрх хүмүүсээс ялгаатай нь Фэйсбүүкийн тухай нууц гээд байх зүйл бараг л байхгүй. Фэйсбүүк компанийн ерөнхий захирал Марк Зукерберг өөрийн аюулгүй байдалдаа 20 сая доллар зарцуулдгаас 7.3 сая нь гэрт болон аяалж байх үед нь дагалдаж явах бие хамгаалагчдад зарцуулагддаг гэсэн мэдээлэл байна. Түүний бие хамгаалагчдыг Зукербергийн нууц цагдаа гэж нэрлэдэг бөгөөд 16 хүн байнгын хамгаалалтад гардаг гэнэ. Мөн 2.3 сая долларыг компанийн удирдлагаас тусгайлсан төсөвлөдөг бөгөөд энэ нь захирлын хувийн хамгаалалтын программд зориулсан зардал гэж тооцогддог. 2.3 сая доллар гэдэг бол томоохон компаний захирлуудын хувьд рекорд гэж болохоор өндөр зардал юм. 10 гаруй жилийн өмнө Oracle компанийн технологийн албаны дарга Ларри Эллисон аюулгүй байдлын системдээ 1.8 сая доллар зарцуулдаг байсан хэдий ч компани нь хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулан цааш нь зардаг гэсэн асуудалд орж байж. Харин Зукерберг ийм асуудалд орохгүйн тулд хувийн мэдээллээ аюулгүй байлгахад ихэд анхаардаг аж. 

Хамгийн өндөр хамгаалалттай захирал - Марк Зукерберг

8Хамгийн өндөр хамгаалалттай алдартнууд – Жей Зи, Бейонсе /Jay-Z, Beyoncé/

Шоу бизнесийн хаан, хатан хоёр гэгдэх Жей Зи,  Бейонсе  нар фенүүдийнхээ болон бусад этгээдүүдийн дайралтад олонтаа өртөж байжээ. Бразилд болсон тоглолтын үеэр нэгэн залуу тайзан дээр гарч ирэн, Бейонсег татаж унагаасан тохиолдол гарснаар түүний нөхөр нь хамгаалалтаа сайжруулах талаар анхаарах болжээ. Тэрээр хамгаалагчдадаа хэдэн саяаар нь хөрөнгө зарцуулдаг бөгөөд эхнэрээ тоглолтоор явах үед нь тагнуулын албанд ажилладаг байсан 5 залууг хувийн мөрдөгч болгон хөлслөн авч явж байжээ. Жей Зи тэсрэх бөмбөгийн хамгаалалттай 2 ч Latvia жийп худалдан авсан бөгөөд энэхүү машин Барак Обама ерөнхийлөгчийн хэрэглэгдэг байсан машинтай адил гэнэ. 

Хувийн аюулгүй байдлаа хангасан хосууд маань Лос Анжелес дахь байрандаа 88 сая долларын үнэтэй хамгаалалтын систем суурилуулсан байдаг гэнэ. Энэхүү хамгаалалтын систем нь гадна зогсоол, 2 машины граж, амьдардаг өрөөнүүд зэргийг нь хамардаг байна. 

Хамгийн өндөр хамгаалалттай алдартнууд - Жей Зи, Бейонсе /Jay-Z, Beyoncé/

9Хамгийн өндөр хамгаалалттай хоригдол – Эл Чапо

Шоронгийн хананы цаана олон алдартай хүмүүс орсон ч хэн ч хар тамхины Синалоа бүлэглэлийн толгойлогч Хоакин Гузман буюу Эл Чапо шиг цуутай байж чаддаггүй. Тэрээр хэд хэдэн удаа баригдсан ч яаж ийгээд оргож чаддаг нэгэн. Гэвч тэрээр 2016 онд баригдан Нью Йоркийн Өмнөд Манхэттэны шоронд 24 цагийн, зэвсэглэсэн хамгаалалтан дор хоригдож байгаа аж. Эл Чапо шөнө бүр өөр өөр камерт хонодог бөгөөд хоолонд нь хор байгаа эсэхийг шалгуулахаар хоолноос нь нохойд түрүүлж өгдөг гэнэ. Гузман шүүгч, өмгөөлөгчтэй уулзахаас бусад өдрүүдэд өдрийн 23 цагт нь өрөөнд нь түгждэг, гэр бүлтэй нь уулзуулахыг хориглодог гэсэн гомдол гаргаж байжээ. Энэ байдлаараа тэрээр шоронд өөрчлөлт авчирч болох ч Мексикийн хар тамхины дайны үеэр олон мянган иргэдийг алсан, өрсөлдөгчдөө шоронд байхад нь алж байсан, олон удаа шоронгоос оргож байсан зэрэг нь түүний үгийг олонд хүргэх боломжгүй болгож байгаа юм. 

Хамгийн өндөр хамгаалалттай хоригдол - Эл Чапо

Эх сурвалж: Saak.mn