Өчигдөр орой 18.00 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч энгийн иргэний амь насанд хүрсэн гэх мэдээлэл байна.

Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа гэв. Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар “Ёл тариа” ХХК-ийн захирал Г-г Угтаалцайдам сумаас цагдаагийнхан автомашиндаа суулган ойролцоо байдаг Атар сумруу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явжээ.

Гэтэл цагдаа нар болоод иргэн Г нар замдаа маргаж, улмаар Г нь амиа алдсан байна.

Тэдэнтэй хамт явсан 15 настай хүүхэд цагдаа нар талийгаачийг зодоод байсан, баашилж байна гээд ус цацаад байсан гэжээ.

Талийгаач нас барахынхаа өмнө “Ах нь үхлээ шдээ, дотор эвгүйрхээд байна” гэж хэлсээр байтал “яасан аргатай юм бэ” гээд цагдаа нар талийгаачийн гарыг нь боогоод байсан гэж хэргийн газар дээр хамт байсан гэрч мэдүүлжээ.

Хэргийг Цагдаагийн ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд талийгаачийн цогцост шинжилгээ хийж байна.

О.Гэрэл