НИЙГЭМ

Иргэдээс албан тушаалтнуудад ирсэн гомдлын мөрөөр

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанд 2019 оны эхний хагас жилд иргэдээс төрийн  захиргааны төв болон нутгийн  захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

2019 оны эхний хагас жилд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 395459 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас  386004 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь  97.6%-ийн үзүүлэлттэй байна.

Мөн 5721 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 1696 өргөдлийг  хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна.

Тайлант хугацаанд иргэдээс гаргасан өргөдөл, гомдолд: Нийгмийн халамжид хамрагдах, гэр бүлийн амьжиргааны түвшинг дахин тодорхойлуулж хүүхдийн мөнгөний халамжинд хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших ашиглахтай холбоотой асуудлаар тавьсан хүсэлт дийлэнх хувийг эзэлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
НИЙГЭМ

Япон соёлын наадам болно

Улаанбаатар хотод “Япон соёлын наадам” энэ амралтын…
ЦААШ УНШИХ
НИЙГЭМ

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийн үеэр нийтийн тээврийн чиглэлд дараах өөрчлөлт орно

Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэ…
ЦААШ УНШИХ
НИЙГЭМ

iPhone 11 эвент дээр танилцуулсан Apple-ын бүх зүйлс

Яг л цагийн механизм шиг Apple компани жил бүрийн есөн…
ЦААШ УНШИХ
БҮРТГЭЛ
ШИНЭ МЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮЛЭЭН АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.