НИЙГЭМ

ЦЕГ: Хар тамхи хэрэглэснээс болж нас барсан байж болзошгүй хоёр иргэний хэргийг шалгаж байна

Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газар Баянзүрх дүүрэгт нас барсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар мэдээлэл гаргалаа.

Эргэн сануулахад, 2019 оны наймдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нас барсан байна гэх дуудлагын дагуу шалгалт явуулахад  мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, хэрэглэлүүд илэрсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Урьдчилсан байдлаар хоёр иргэн хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан байж болзошгүй байгаа бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлт эцэслэн гараагүй байна. Нас барсан эрэгтэй 2016 онд хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож 6 сарын ял авч байсан байна. Мөн тус хэрэгтэй холбогдуулан дөрвөн хүнийг дайчлан баривчлаад байгаа талаар Хар тамхитай тэмцэх газар мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
НИЙГЭМ

Япон соёлын наадам болно

Улаанбаатар хотод “Япон соёлын наадам” энэ амралтын…
ЦААШ УНШИХ
НИЙГЭМ

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийн үеэр нийтийн тээврийн чиглэлд дараах өөрчлөлт орно

Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэ…
ЦААШ УНШИХ
НИЙГЭМ

iPhone 11 эвент дээр танилцуулсан Apple-ын бүх зүйлс

Яг л цагийн механизм шиг Apple компани жил бүрийн есөн…
ЦААШ УНШИХ
БҮРТГЭЛ
ШИНЭ МЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮЛЭЭН АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.