НИЙГЭМ

Газар хөдлөлтөд тэсвэргүй 234 барилгыг ашиглахыг хоригложээ

Ulan Bator or Ulaanbaatar is the capital and the largest city of Mongolia.

Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан нийт 1,937 барилга байдаг. Үүний  1,413 нь орон сууц бол төрийн өмчийн болон олон нийтийн 524 барилга байгууламж бий.  Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас өнөөдөр /2019.09.04/ нийслэлд бүртгэлтэй газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжийн талаар мэдээлэл хийв.

Улаанбаатар хотын хэмжээнд улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглахыг хориглосон 234 орон сууц байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ “Одоогийн байдлаар дээрх барилгуудын 658 нь газар хөдлөлтийн эрсдэлийн дүгнэлт гарсан. Орон сууцуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 192, газар хөдлөлтөд эрсдэлтэй 354 барилга байгаагаас Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр 234-г нь ашиглахыг хориглосон. Харин 2019 оны улсын төсвийн хөрөнгөөр олон нийтийн 76 барилга байгууламжид үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Эх сурвалж: news.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
НИЙГЭМ

Япон соёлын наадам болно

Улаанбаатар хотод “Япон соёлын наадам” энэ амралтын…
ЦААШ УНШИХ
НИЙГЭМ

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийн үеэр нийтийн тээврийн чиглэлд дараах өөрчлөлт орно

Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэ…
ЦААШ УНШИХ
НИЙГЭМ

iPhone 11 эвент дээр танилцуулсан Apple-ын бүх зүйлс

Яг л цагийн механизм шиг Apple компани жил бүрийн есөн…
ЦААШ УНШИХ
БҮРТГЭЛ
ШИНЭ МЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ

ШИНЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮЛЭЭН АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.