“Монголын Үндэсний Бөхийн холбоо”-ны хэрүүл маргаан сүүлийн хэд хоногт үүсээд байгаа сэргээштэй холбоотой асуудлаар дахин хурцдаад буй билээ. 2019 оны 08 сарын 16-ны өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбооноос маргалдагч тал ор үндэсгүй гүтгэж байна хэмээн МЭДЭГДЭЛ гаргалаа. 

Мэдэгдэлд “… маргалдагч талын зүгээс манай холбооны логог адилаар хуулбарлан тавьж “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” гэсэн нэртэй хуудсыг 2019 оны 08 сарын 14-ны өдөр үүсгэн, улмаар МҮБХ-ны тэргүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнийг аварга Э.Оюунболдын хамт БНСУ-д зорчсон, допингийн шинжилгээнд нөлөөлөх оролдлогыг хийж байгаа мэтээр ор үндэсгүй асуудалд холбогдуулан гүтгэж, олон нийтэд буруу ташаа мэдээллийг зориудаар тараах оролдлогуудыг хийсээр байна. МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ гадаад улс руу зорчоогүй, харин орон нутагт албан үүргийнхээ дагуу томилолтоор ажиллаж байгаа болно… “ гэсэн байна.