Энэ  оны эхний долоон сарын байдлаар  нийт 20.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс:

  • Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2087
  • Хүүхэд оролцсон гэмт хэрэг 515
  • Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 1734
  • Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 1044

Гэмт хэргийн улмаас 5200 иргэн гэмтэж, 711 иргэн нас барж, 130.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Учирсан хохирлын 27.4 тэрбум төгрөгийг нөхөн төлөөлүүлсэн байна. 2019 оны эхний долоон сарын байдлаар 62.4 мянган иргэн эрүүлжүүлэгдэж, 7900 хүн баривчлагджээ.