CПОРТ

“Цагдаагийн олимп”-оос Х.Батхишиг, С.Батгал нар алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй “Цагдаагийн олимп”-д манай улсын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид оролцож байгаа билээ.

Тэгвэл энэ сарын 11-ний өдөр жүдо бөхийн эмэгтэй 78кг жинд МУГТ, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэй 66кг жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал нар барилдаж тус тус алтан медаль, эрэгтэй 95 кг жинд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын аж ахуйн офицер цагдаагийн дэслэгч М.Гантогтох барилдаж мөнгөн медаль хүртлээ.

ARDNEWS.MN
ШИНЭ МЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ

БИД ТАНД ЦАГ ҮЕИЙН ШИНЭ, СОРГОГ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ИЛГЭЭХ БОЛНО

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.