“Уолт Диснэй” компани  нь хүүхэд багачууд төдийгүй томчуудын ч үзэх дуртай “Гэртээ ганцаараа” болон “Музейд өнгөрүүлсэн шөнө”, “Бүтэлгүй жаалын өдрийн тэмдэглэл” зэрэг кинонуудын шинэ хувилбарыг хийхээр болсноо мэдэгдсэн байна.

Анх 1990 онд нээлтээ хийж байсан “Гэртээ ганцаараа” цуврал нь гарсан жилээсээ эхлээд өнөөг хүртэл шинэ оны баяраар хүүхэд багачуудын догдлон үздэг шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Түүнчлэн “Оддын дайн” цуврал кино, “Икс хүмүүс”, “Симпсоны гэр бүл”, “Орчин үеийн гэр бүл” киноны франчайзинг эзэмших эрхийг олж аваад байгаа  аж.

“Уолт Диснэй” компани нь саяхан “Араатны хаан арслан”, “Аладдин”, “Дамбо”, “Покемон” зэрэг уран бүтээлүүдийг шинэчлэн бүтээж үзэгчдэд хүргэсэн юм.