НИЙГЭМ

Б.Хурц нарын шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон.

Шүүх хурал бүтэн өдөр хаалттай үргэлжилсэн ч 20:00 цагийн үед завсарлаж, өнөөдөр шүүх хурал 09:00 цагаас үргэлжлэхээр болсон юм.

ARDNEWS.MN
ШИНЭ МЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ

БИД ТАНД ЦАГ ҮЕИЙН ШИНЭ, СОРГОГ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ИЛГЭЭХ БОЛНО

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.