НИЙГЭМ

“Хэрлэн” голд осолдсон иргэний цогцсыг гаргажээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчимд 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/, Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ 08.04-ний өдрийн 12:30 цагт  тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх хоёр эрлийн ажиллагаанд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын нийт 34 алба хаагч, 4 завь, 2 мотоциклтойгоор үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нэг иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

ARDNEWS.MN
ШИНЭ МЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ

БИД ТАНД ЦАГ ҮЕИЙН ШИНЭ, СОРГОГ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ИЛГЭЭХ БОЛНО

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.