Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлж, түүнийг дурсан санах зул өргөх ёслолыг наймдугаар сарын 3-ны орой 20.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь хүрэлцэн ирнэ.

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй тамирчин О.Дөлгөөн нь удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр, долдугаар сарын 28-нд хорвоог харамсалтайгаар хорвоог орхин одсон билээ.

Тэрээр АНУ-ын Калифорниа муж, Сан Францискогийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан юм.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, багийн дасгалжуулагч, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.