Засгийн газрын зургадугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Нийслэл хот, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт баригдсан 1542 айлын орон сууцыг аймаг, нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл 2019 оны долдугаар сарын 4-ний өдрийн  НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Буянт-Ухаа II” хорооллын 972 айлын орон сууцыг  хэрхэн түрээслүүлэх зохицуулалтыг хийж  журамыг баталсан юм. Тус журмыг батлахдаа “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам” болгож нэрийг нь өөрчилжээ.