НИЙГЭМ

Наадмын тасалбарыг цахимаар захиалсан хүмүүс өнөөдөр ННҮТ-ийн Дүнжингарав салбараас биечлэн очиж аваарай

Үндэсний их баяр наадмын тасалбарыг 2019 оны 07 сарын 08, 09-ний өдрүүдэд нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал www.eservice.ulaanbaatar.mn -ээр дамжуулан цахимаар захиалсан хүмүүс өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас биечлэн очиж “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан авах боломжтой.

Иргэд цахимаар захиалсан тасалбараа 7 сарын 10-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд өөрийн биечлэн очиж авахгүй тохиолдолд тасалбарыг өгөхгүй ба тасалбарын мөнгийг буцаан олгохгүй болно.

ARDNEWS.MN
ШИНЭ МЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ

БИД ТАНД ЦАГ ҮЕИЙН ШИНЭ, СОРГОГ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ИЛГЭЭХ БОЛНО

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.