НИЙГЭМ

Цагдаагийн хурандаа Т.Баатар цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим алба хаагч нарыг төрийн дээд одон медалиар шагнасныг Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж гардуулан өглөө.

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа.

 Цагдаагийн хурандаа Т.Баатар нь цагдаагийн байгууллагад эрүүгийн  цагдаагаас эхлээд, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, хэсгийн дарга, Улсын мөрдөн байцаах газрын  Чингэлтэй дүүрэг дэх мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч зэрэг ажил албуудыг эрхлэн 26 дахь жилдээ нэр хүндтэй ажиллаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
НИЙГЭМ

Хотын захирагч С.Амарсайхан АТГ-ын эзэмшилд байсан талбайг нийтийн эзэмшилд шилжүүлж, ногоон байгууламж болгох шийдвэр гаргалаа

НИЙГЭМ

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

НИЙГЭМ

Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд 38000 метрт сансрын бөмбөлөг хөөргөнө

БҮРТГҮҮЛЭХ
ЦАХИМ ТОВХИМОЛД БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

ТА ЦАХИМ ХАЯГАА БҮРТГҮҮЛСНЭЭР ШИНЭ МЭДЭЭГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮЛЭЭН АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.