НИЙГЭМ

Баярын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Үндэсний эрх чөлөөний 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг Хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан байна.


ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 10-ны өдөр 7.00-24.00 цаг хүртэл, 07 дугаар сарын 11.12.13-ны өдрүүдэд 09.00-24.00 цаг хүртэл, 07 дугаар сарын 14-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 07 дугаар сарын 09-14-ний өдрүүдэд Чулуун овоо Номин агуулах худалдаа 08.00-23.00, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 07.00-24.00, 32-ын тойрог Номин хайпермаркет 08.30-24.00, Драгон төвд Номин хайпермаркет 07.30-22.00 цаг хүртэл ажиллана.

07 дугаар сарын 07-15-ныг дуустал “Номин”-ийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд: 07 дугаар сарын 09-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, “Сансар -6”, 22-ын товчооны зүүн талд ”Сансар-22”, Баянзүрхийн товчоо “Сансар-39”,  Яармаг “Сансар -34” 06.00 -24.00 цагт ажиллана.

Баярын бүх өдрүүдэд “Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. 07 дугаар сарын 10-нд “Сансар -10” 09.00 -21.00 цагт ажиллаж 07 дугаар сарын 11-14-нийг дуустал амраад 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Моннидер ХХК”-ний Оргил супермаркетууд: 2019 оны 07 дугаар сарын 05-наас 13-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны “Оргил” 09.00-22.00 цаг, Налайх, Амгалан, Энканто, Шилтгээн, 6 буудал, Төв салбар 09.00-22.30, Сонсголон, Яармагийн Оргил салбар 08.00-22.30, Зунжин салбар 09.00-23.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 14-ний өдрөөс энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” ХХК-ний “Дэйли гросерс” /Daily grosers/ сүлжээ дэлгүүрүүд: Баярын өдрүүдэд 08.00-23.00 цаг хүртэл амрахгүй ажиллана.

“Миний дэлгүүр” ХХК-ний сүлжээ дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллана.Баярын өдрүүдэд  Нарны зам болон Нисэхийн “Миний хайпермаркет” 08.00-24.00 цаг, бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр: 07 дугаар сарын 09,10-нд 09.00-23.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11-ний өдөр 09.00-20.00, 07 дугаар сарын 12.13-ны өдрүүдэд 11.00-20.00, 07 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд 10.00-22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв:  07 дугаар сарын 10 -ныг дуустал амрахгүй ажиллаж,  07 дугаар  сарын 11–16-ыг дуустал амраад, 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв: 07 дугаар сарын 10–нд  09.00 -19.00 цагт ажиллаж,  07 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: 07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж, 07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт  ажиллаж,  07 дугаар сарын 11-15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: 07 дугаар сарын 1.8–нд 09.00–18.00 цаг хүртэл  07 дугаар сарын 10-нд 09-15.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15–ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж,  07 дугаар сарын 11-15–нд  амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд  ердийн цагийн хуваариар ажиллаж, 07 дугаар сарын 11, 12-нд амраад, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд  07 дугаар  сарын 10–нд  2 ээлжтэй салон 09.00 –21.00  цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна.
  • Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд  09.00 –17.00  цаг хүртэл  ажиллаж, 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд амарна.
  • Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана.

УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

УС ХАНГАМЖ 

Баяр наадмын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байрууд дараах цагийн хувиараар ажиллана. Үүнд:

А.Зөөврийн ус хангах алба, автобааз, Багахангай-УСАТ

Сар өдөрГаригАжиллах цаг
Энгийн өдрүүдэд ажиллахцагийн  хуваарьБаярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь
2019.07.11ПүрэвАмарнаАмарна
2019.07.12Баасан10:00 -14:0016:00 -20:0010:00 -14:0016:00 -20:00
2019.07.13Бямба10:00 -14:0016:00 -20:00Амарна
2019.07.14Ням10:00 -14:0016:00 -20:0010:00 -14:0016:00 -20:00
2019.07.15ДавааАмарнаАмарна

Б. Шугамаар ус хангах алба

Сар өдөрГаригАжиллах цаг
Энгийн өдрүүдэд ажиллах цагийн хуваарьБаярын өдрүүдэд ажиллахцагийн хуваарь
2019.07.11Пүрэв10:00 -14:0016:00 -20:00Амарна
2019.07.12БаасанАмарна10:00 -14:0016:00 -20:00
2019.07.13Бямба10:00 -14:0016:00 -20:00Амарна
2019.07.14Ням10:00 -14:0016:00 -20:0010:00 -14:0016:00 -20:00
2019.07.15ДавааАмарнаАмарна

Жич: Хүй 7 худагт 3 цэвэр усны машин  25 усан санд ус тээвэрлэж, хүргэж үйлчилнэ.

Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. 07 дугаар сарын 11.12-ны амралтын өдрүүдээр цэвэр усны 4 машин, бохир усны 2 машин бэлэн байдалд ажиллана.

Үйлчилгээтэй холбоотой санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсаар авна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар өмчит газруудын утасны жагсаалт:

БайршилХарьяа салбар компаниудЭэлжийн инженер,оператор
1Төвийн түгээх төвТөвийн түгээх төв254780
2Баруун түгээх төвБаруун түгээх төв70282484
3Зүүн түгээх төвЗүүн түгээх төв70006560
4УлаанхуаранХэрэглэгчдэд үйлчлэх төв -170156722
5Дэнж найрамдалХэрэглэгчдэд үйлчлэх төв -270150452
6Дэнж сансарХэрэглэгчдэд үйлчлэх төв -3456266
7Их алтан тэвшХэрэглэгчдэд үйлчлэх төв -4455025
8Зүүн сэлбэХэрэглэгчдэд үйлчлэх төв -570001251
9БатдулаанХэрэглэгчдэд үйлчлэх төв -6325746
10ЧинхүрээХэрэглэгчдэд үйлчлэх төв -770115764
11Энхтулга -ӨргөөХэрэглэгчдэд үйлчлэх төв -889144477
12ГанзамХэрэглэгчдэд үйлчлэх төв -9367152
13Түшээ дунд голХэрэглэгчдэд үйлчлэх төв -10341786
14Баруун их нарлагХэрэглэгчдэд үйлчлэх төв -1170122088
15Гандан дэнжХэрэглэгчдэд үйлчлэх төв -1270149733
16Хүрээ дэнжХэрэглэгчдэд үйлчлэх төв -1370135560
17Ашид мөнхХэрэглэгчдэд үйлчлэх төв -1470187493
18Өнөр энхХэрэглэгчдэд үйлчлэх төв -1570288189
19Таван шарХэрэглэгчдэд үйлчлэх төв -1670171150

ARDNEWS.MN
ШИНЭ МЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ

БИД ТАНД ЦАГ ҮЕИЙН ШИНЭ, СОРГОГ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ИЛГЭЭХ БОЛНО

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.