УЛС ТӨР

БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН АРД-ын хурлын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр Бүгд Найрамдах Буриад улсын Ардын Хурлын дарга В.А Павлов тэргүүтэй гишүүд, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уулзалтын үеэр Улаанбаатар хот Улаан-Үүд хотын хооронд 1995 оноос хойш хамтын ажиллагаа тогтоосон, хоёр хотын хамтын ажиллагааг бизнес, соёл урлагийн чиглэлээр өргөжүүлэх хүсэлтэй байна гээд сүүлийн жилүүдэд Буриад улсын иргэд Улаанбаатар хотод жуулчлах нь нэмэгдсэнд баяртай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Улаанбаатар хотын удирдлагууд хотынхоо хөгжлийг шинэ шатанд гаргах, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх чиглэлээр олон шинэ санал санаачилга гарган, ажил хэрэг болгож байгааг дурдсан юм. Тухайлбал, хотын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудалд анхааран ажиллаж байгааг онцолсон юм.

Тэгвэл Бүгд Найрамдах Буриад улсын Ардын Хурлын дарга В.А.Павлов Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь гаднын иргэдийг татах хөдөлгүүр болж байгааг үгийн эхэнд хэлсэн. Түүнчлэн Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үүд хот ч мөн эрчимтэй хөгжиж байгааг дурдав. Цаашид Монгол Улс, нийслэл Улаанбаатар хоттой эдийн засаг, нийгэм, аялал жуулчлал, соёл, спортын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно гэсэн юм. Мөн Монголын тамирчид Бүгд Найрамдах Буриад улсад болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон, урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулдаг болохыг дурдаж байв. Түүнчлэн Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах ажил өрнөж байгаатай холбоотойгоор шахмал түлшний үйлдвэр, түүхий эдийг нийлүүлэх болсон талаараа хэлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

ARDNEWS.MN
ШИНЭ МЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ

БИД ТАНД ЦАГ ҮЕИЙН ШИНЭ, СОРГОГ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ИЛГЭЭХ БОЛНО

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.