“Универсиад-2019” наадамд 120 орны тамирчид өрсөлдөнө

Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” XXX дугаар наадам Италийн Наполи хотноо долдугаар сарын 3-14-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн наадам Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/, Италийн Засгийн газар, Кампана мужийн захиргааны ивээл дор явагдана.

Зуны Универсиад наадамд таван тивийн 120 орчим орны 8000 тамирчин, төлөөлөгчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Универсиад наадамд тухайн улсын оюутны спортын холбооны санал болгож, мэдүүлэг гаргасан их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг, 17-25 насны оюутан тамирчид оролцдог.

“Наполи 2019” наадам нь спортын 15 төрөлд, 12 өдрийн туршид үргэлжлэх бөгөөд нийт 222 багц медалийн төлөө оюутан тамирчид хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Универсиад наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг наадмын Зохион байгуулах хорооны портал сайт https://www.universiade2019napoli.it/en Олон улсын оюутны спортын холбооны портал сайт http://www.fisu.net болон www.livefisu.tv сувгаар шууд үзэж болно. Мөн олон улсын олимпийн хорооны www.olympicchannel.com мэдээллийг шууд хүргэхээр болжээ. Наадмын тэмцээний тухай мэдээ материал, хуваарь, дүнг дээрх вэб сайтад мэдээллийг хурдан шуурхай байруулна. Наадмын тэмцээнүүд 07 сарын 02-ны өдрөөс эхлэн усанд үсрэлт, хөлбөмбөг, усны бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээний төрлүүдээр эхлэн явагдана.

Монголын оюутны спортын холбооны вэб сайт www.mssf.mn, болон тус холбооны фэйсбүүк хаяг: www.facebook.com/ mongolian student sports federation/Монголын оюутны спортын холбоо орж мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн Монголын тамирчдын тухай мэдээллийг цаг тухайд нь наадмын үеэр хүлээн авч үзэх боломжоор Монголын оюутны спортын холбоо хангана.

Total
11
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Агваандандар Лхаарамба мэндэлсний 260 жилийн ойд зориулан ном хэвлүүлжээ

Дараагийн мэдээ

“MNBC” 3000 хүүхдийг баярлууллаа

Холбоотой мэдээ
Total
11
Хуваалцах