Оксфордын үндэс суурь нь XI зууны эхэн үед тавигдсан юм. Оксфордын их сургууль нь нууцлаг түүхүүдээр дүүрэн билээ. Бид таньд Оксфордын их сургуулийн 10 сонирхолтой баримтыг сонгон хүргэж байна.

10. Оксфордын Их Сургууль нь Англи улсын хамгийн анхны англи хэлтэй их сургууль юм. 11-р зуунд үндэслэн байгуулагдсан бөгөөд яг хэзээ байгуулагдсан нь тодорхой бус байдаг. Оксфорд нь Английн элит 20 их дээд сургуулиудын нэгт багтдаг.

9. Оксфорд нь зөвхөн их сургууль биш бөгөөд мөн энд маш том эрдэм шинжигээний хүрээлэн байдаг байна. Оксфорд нь зуу гаруй номын сан, музей, өөрийн хэвлэмэл номтой бөгөөд Английн хамгийн том уран зохиолын цуглуулгатай юм.

8. Оюутнуудын сонирхолт зориулсан 300 гаран сонгон дугуйлан байдаг. Оксфорд нь спортод хамгийн их анхаарал хандуулдаг бөгөөд амралт чөлөөт цагийг илүү ашигтай хэлбэрээр өнгөрөөхөд чухал ач холбогдол өгдөг.

7. Урлаг, шинжлэх ухаан, уран зохиолын олон тооны бүтээлүүд Оксфордоос түрэн гарч ирсэн билээ. Мөн Жон Толкиен, Кристофер Рийн, Лүүс Карролл нар Оксфордод багшлаж байсан ба Маргарет Тэтчер, Рожер Бэкон нар суралцаж байжээ. Их Британий 25 ерөнхий сайд Оксфордыг төгссөн байна.

6. Кларкендон их сургуулийн лабораторид 1840 оноос хойш ямар ч тасралтгүй ажилсан цахилгаан хонх байдаг. Электростатик таталцлын хүчийг ашигласан механизмтай байдаг тул түүний ажилгаанд бага хэмжээний эрчим хүч зарцуулдаг байна. Энэхүү хонх нь 170 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд хамгийн урт үргэлжилж буй туршилтуудын нэг юм.

5. Их сургуульд 38 колледж байдаг. Шалгалт нь төвлөрсөн зохион байгуулалттай мөн ихэнх хичээл нь лабораторийн хичээл, лекцууд байдаг ба харин коллежууд нь оюутнуудтай тусгай семинар зохион байгуулдаг байна.

4. Харин Оксфорд болон Кембриджийн их сургуулиудад зэрэг элсэх материалаа явуулж болдоггүй бөгөөд үүнийг тэд маш сайн шалгадаг байна.

3. 1920 оноос эхлэж Оксфордын их сургууль эмэгтэй хүн эслэх боломжтой болжээ. Харин 70 оноос хойш эрэгтэй эмэгтэй оюутнууд тус тусдаа ордог заалтыг цуцалжээ.

2. Оксфордын их сургуульд 4000 гаран багш хичээл заадаг бөгөөд тэдний 70 нь хааны гэр бүлийн хүмүүс, 100 дээш хэсэг нь Их британы Академын гишүүд байдаг байна. Шинжлэх ухааны хичээлийг Оксфордод суралцахад ашигладаг бөгөөд хувийн сонгосон мэргэжилийн дагуу оюутнуудыг дадлагажуулдаг.

1. 1355 оны 2-р сарын 10-ны өдөр ариун Шоластикийн өдөр нэгэн бослого болсон бөгөөд Оксфордын хоёр сурагчид институт дээр шуугиан дэгдээж, олон нийтийн маргаан үүсгэв. Хотын оршин суугчид, оюутнуудын хооронд болсон зөрчилдөөний улмаас 93 хүн амь үрэгдсэн бөгөөд түүний 63 нь оюутан, 30 нь хотын иргэд байжээ. Үүнээс болж нийслэлд 470 жилийн хугацаатай торгуулийн төлбөр төлөх тогтоол гаргасан байна.

Орчуулсан: С.Золжаргал