МАХН, МҮАН, ИЗНН зэрэг улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр /2019.06.13/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Улс төрийн 17 нам нэгдэж, эрх баригч намыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд одоо нэмэлт, өөрчлөлт оруулах цаг үе нь биш, тохиромжгүй үе гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн УИХ Үндсэн хууль өргөн барихдаа хэд хэдэн хууль зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандахаар бэлтгэлээ  хийж гэв.

Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй албан ёсны айлчлалынх нь хүрээнд өнөөдөр тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар айлчлал амжилттай болсон хэмээн дүгнэв.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз дэх айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор ирэх намар тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчлахаар төлөвлөж байгаа гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Дэлхийн нүүдэлчдийн 5 дугаар наадмыг Монгол Улсад зохион байгуулах саналыг талархан хүлээн авч, өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Тус улс жилд 5 сая орчим жуулчин хүлээн авдаг тул энэ талын туршлагаа харилцан солилцох, Монгол Улсаас халал мах импортлох, Монгол Улсад жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба