16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар, аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргах, зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоож, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулсан юм.

Засгийн газрын 2013 оны тогтоолоор Улаанбаатар хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар шийдвэрлэж, энэхүү төслийн гүйцэтгэгчээр “Рич голден буллс эдукэшн” ХХК-ийг шалгаруулж, концессийн гэрээ байгуулсан. Гэвч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул 2019 онд концессийн гэрээг хүчингүй болгожээ.

Өдгөө 16 сургууль, цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлэхээр Монгол Улсын 2022 оны төсөвт долоо, нийслэлийн 2022 оны орон нутгийн төсөвт есөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барих хөрөнгийг баталсан. Эдгээр сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлын явц нэг нь 100 хувьтай байгаа бол дөрөв нь 30-35, 11 нь 10 хувьтай байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг холбогдох хууль, журамд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралд оруулж, хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган, гуравдугаар сарын 28-ны дотор танилцуулах үүргийг өглөө.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

2022 онд урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ

Дараагийн мэдээ

“Тамгагүй төр” жүжгийг олон улсад гаргахаар судална

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 35 хувь бууруулна

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Олон улсын тээврийн форум хамтран “Улаанбаатар хотын зорчигч тээврийн…
Дэлгэрэнгүй унших

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23 / боллоо. Хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн…
Дэлгэрэнгүй унших

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Атрын IV аяны хүрээнд хүнсний…
Дэлгэрэнгүй унших

Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аян 5-р сарын 1-нд эхэлнэ

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд амралтын өдрүүдээр Орхон аймагт ажиллаж, Бүсийн…
Total
1
Хуваалцах