Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 35 хувь бууруулна

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Олон улсын тээврийн форум хамтран “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” сэдэвт семинарыг өнөөдөр зохион байгуулж байна. Үйл ажиллагааг нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, Олон улсын тээврийн форумын нарийн бичгийн даргын ажлын албаны дарга Яри Кауппила нар үг хэлэв.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”  бичиг баримтад хүлэмжийн хийн ялгарлыг 2030 гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар төлөвлөөд байгаа. Тэр дундаа тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 35 хувь бууруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд хийн, цахилгаан, хосолмол гэх мэт байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, Евро-5 стандартын шатахуунд бүрэн шилжих, нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаанаас харахад иргэд түгжрэлд нэг өдөрт 2.5 цаг, нэг жилд 35 өдрийг буюу түгжрэлийн улмаас нийт 2.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн.

Зам, тээврийн хөгжлийн яам болон нийслэлийн удирдлага дээрх асуудлуудыг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэн буй энэ үед Олон улсын тээврийн форумаас “Улаанбаатар хотын тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг нийтийн тээврийг хөгжүүлэх замаар бууруулах судалгаа-г тээврийн загварчлал дээр тулгуурлан хийж буй явдал цагаа олжээ.

Тус төслийн багийн судалгаанд амжилт хүсэж Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-аас Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийг хамарсан НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад улс орнуудын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх 4 жилийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа явдалд мөн талархаж илэрхийлье” гэв.  

Үүний дараа Нийтийн тээврийн газар  “Улаанбаатар хотын тээврийн систем”,  Хот төлөвлөлт, судалгааны институтээс “Хотын бүс, хүн ам, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” сэдвээр танилцуулга хийлээ. 

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо

Дараагийн мэдээ

2022 онд урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар,…
Дэлгэрэнгүй унших

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23 / боллоо. Хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн…
Дэлгэрэнгүй унших

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Атрын IV аяны хүрээнд хүнсний…
Дэлгэрэнгүй унших

Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аян 5-р сарын 1-нд эхэлнэ

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд амралтын өдрүүдээр Орхон аймагт ажиллаж, Бүсийн…
Total
1
Хуваалцах