Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23 / боллоо.

Хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болголоо.
УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор 2015 онд “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, “Бейзмент” ХХК-д хувьцааны өмчлөгчийн эрхийг олгосон байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээлснээр “Бейзмент” ХХК-д 2010 онд олгосон 61,3 сая ам.долларын зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өр нь 295 тэрбум төгрөг болсон байна.
“Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барснаас хойш өвлөгч нь өв хүлээн авахаас  татгалзсан бөгөөд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрсөн тул эзэнгүй өмчөөр тооцуулан төрийн зохих байгууллагын (Хөгжлийн банк) өмчлөлд шилжүүлэх арга хэмжээ авах замаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох, улмаар зээлийн эргэн төлөлтийг тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр богино хугацаанд барагдуулах ажлыг зохион байгуулах саналыг Хөгжлийн банк гаргасан байна.  
“Бейзмент” ХХК нь ”Хөтөл” ХХК болон нэрээ өөрчилжээ. “Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтан байхгүй, оршин суух хаяггүй, эзэнгүй болсон байна.

Total
10
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Дараагийн мэдээ

Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 35 хувь бууруулна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар,…
Дэлгэрэнгүй унших

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Атрын IV аяны хүрээнд хүнсний…
Дэлгэрэнгүй унших

Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аян 5-р сарын 1-нд эхэлнэ

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд амралтын өдрүүдээр Орхон аймагт ажиллаж, Бүсийн…
Total
10
Хуваалцах