ОХУ: Украины эсрэг далавчит болон дуунаас хурдан пуужин ашиглалаа

ОХУ Хар тэнгис болон Каспийн тэнгис дэх усан онгоцноос далавчит пуужин, Крымын хойгоос дуунаас хурдан (hypersonic) пуужин харвасан гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

“Kinzhal” хэмээх дуунаас хурдан пуужин Хар тэнгисийн эргийн Николаев боомтын ойролцоо байрлах Костянтиновка хотын түлшний агуулахыг устгасан гэж Оросын хошууч генерал Игорь Конашенков мэдэгдэв.

Мөн тулааны үеэр гэмтсэн Украины хуягт техникүүдийг засдаг Нижин үйлдвэрийг далавчит пуужингаар устгасан гэв.

Kinzhal пуужин нь 2000 км-ын алсад байрлах байг онох чадвартай бөгөөд дуунаас арав дахин хурдан нисдэг. (Дууны хурд: 343 метр/секунд буюу 1235 км/цаг)

Оросууд тус пуужинг анх 2016 онд Сирид ашиглаж байсан юм.

Эх сурвалж: AlJazeerahttps

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аян 5-р сарын 1-нд эхэлнэ

Дараагийн мэдээ

“Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг маргааш болно

Холбоотой мэдээ
Total
1
Хуваалцах