Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аян 5-р сарын 1-нд эхэлнэ

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд амралтын өдрүүдээр Орхон аймагт ажиллаж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтэд оролцлоо.

Тус төв нь иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

Эрүүл мэндийг дэмжих төвд улсын төсвийн 180 сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн засвар үйлчилгээг хийж, ясны сийрэгжилтийг оношлох аппарат, шүдний тоног төхөөрөмж, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг тодорхойлох Танита аппарат, нүдний хараа шалгах, оношлох автомат таблиц, чих, хамар, хоолойн иж бүрэн аппарат, дижитал рентген аппарат, зүрхний бичлэгийн аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат, ходоод, улаан хоолойн уян дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, суурин болон зөөврийн хэт авиан оношилгооны аппарат зэрэг  нийт 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр хангасан байна. 

Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, 2022 оны тавдугаар сарын 1-нээс улс даяар иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аян эхлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийг дэмжих төвүүд байгуулагдаж байна. Мөн улсын төсвийн санхүүжилтээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өндөр өртөг бүхий ангиографийн болон компьютертомографийн аппаратыг суурилуулснаар гуравдугаар шатлалын эмнэлэгт очих шаардлагагүй, орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хурдан шуурхай авах боломж бүрдэж байгааг онцолсон юм.

Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, ажиллагсадтай уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудаа танилцаж тэдний санал бодлыг сонслоо.

Total
15
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Гурван сая төгрөгийн азтан 3 тодров

Дараагийн мэдээ

ОХУ: Украины эсрэг далавчит болон дуунаас хурдан пуужин ашиглалаа

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар,…
Дэлгэрэнгүй унших

Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 35 хувь бууруулна

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Олон улсын тээврийн форум хамтран “Улаанбаатар хотын зорчигч тээврийн…
Дэлгэрэнгүй унших

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23 / боллоо. Хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн…
Дэлгэрэнгүй унших

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Атрын IV аяны хүрээнд хүнсний…
Total
15
Хуваалцах