“Му Voice”-ийн гран при шагналын эзнээр Г.Тэмүүжин тодорлоо

“Му Voice” үндэсний шоу тэмцээний шилдэг оролцогчоор поп дива Б.Сарантуяагийн дуулснаар олны хүртээл болсон “Салхины хээ” дууг тун ч гайхалтайгаар дахин тайзнаа амьдруулсан Г.Тэмүүжин тодорч гран при шагналын эзэн боллоо.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжавын нэрэмжит “My Voice” шоу тэмцээний нэгдүгээр шатанд Төв аймгийн залуу уран бүтээлч Г.Тэмүүжин гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн “Нандин учрал” дууг эвлэгхэн дуулж олныг гайхшруулж байсан.

Тэрбээр “Хөрөг” нэвтрүүлгийн ярилцлагын үеэр “Миний хобби бол урлаг. Тиймээс би урлагт дуртай биш бүр хайртай” гэж хэлж байсан юм. Төв аймгийн Эрдэнэ суманд төрж өссөн. Одоогоор Төв аймгийн Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрт цохивор хөгжимчин мэргэжлээр ажиллаж байгаа юм.

Түүнийг дээрх уралдаанд эгч нь бүртгүүлж оролцуулсан гэнэ.  

Total
4
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Ц.Цолмон: Угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурсан

Дараагийн мэдээ

Гурван сая төгрөгийн азтан 3 тодров

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

2022 онд урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотод 2022 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулах олон улсын чанартай урлаг соёл, спорт, аялал жуулчлалын…
Дэлгэрэнгүй унших

“Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг маргааш болно

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан. 2022 онд…
Дэлгэрэнгүй унших

Нэг хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь их байна

Нийслэлд бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл ихсэж байгаатай холбогдуулан өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн.…
Total
4
Хуваалцах