Ц.Цолмон: Угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурсан

Нийслэлийн Засаг даргын Угаарын хийн хордлогоос  урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт болон угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонгоос тодрууллаа.

-Улирал солигдох үед угаарын хийн хордлого нэмэгддэг. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хавар, намрын улиралд гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, зуух, пийшингийн яндангийн таталт муудан, угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл бүр зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах шаардлагатай.

-Угаарын хийн хордлоготой холбоотой дуудлага, мэдээлэл хэр их ирж байна вэ?

-Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг. “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 1000 гаруй хяналтын ажилтан, дүүргүүдийн ЗДТГ, хэсгийн ахлагч нар иргэдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор угаарын хийн дуудлага өмнөх оноос 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан.

-Угаарын хийд хордох шалтгаан, нөхцөл нь юу вэ?

-Гэр хорооллын өрхүүдийн түлшний галлагаанаас үүдэлтэй пийшин, зуухныхаа битүүмжлэл, чанар стандарт хангаагүй, яндангийн хаалт, хавхлагаа хааж тагласан, яндангаа хөөлөөгүй, зуухны хүхээ болон ханан пийшингийн нийлсэн хэсэг нь завсар ихтэй, зуух, пийшин нь нүхтэй, эсвэл түлшээ хэт ихээр хийж галласан гэх мэт шалтгаанаар түлш дутуу шатаж, угаарын хийд хордох шалтгаан, нөхцөл болдог. Иймээс зөв галлагаа хийх болон стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх шаардлагатай.

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор олон ажил хийхээр төлөвлөсөн. Стандартын шаардлага хангаагүй зуухтай өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, зуухны битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж болон угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааны зааварчилгаа өгөх, урьдчилан сэргийлэх,  угаарын хийнд өртсөн тохиолдолд анхны тусламж үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөмж, мэдээлэл хүргэх ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын салбар нэгжийн хэмжээнд ажиллах машин механизм, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг зарлан мэдээлэх, угаарын хийн хордлогод өртөх эрсдэлтэй айл өрхөөр биечлэн очиж ажиллаж байгаа. Түүнчлэн дүүргийн ЗДТГ-тай хамтран угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, хэрэв өртвөл хэрхэн хамгаалах талаарх заавар, зөвлөгөөг хороо, дүүргээр дамжуулан иргэдэд өгч байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Total
8
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Монголын Залуучуудын холбоо баяр ёслолыг архидалтгүй тэмдэглэхийг уриаллаа

Дараагийн мэдээ

“Му Voice”-ийн гран при шагналын эзнээр Г.Тэмүүжин тодорлоо

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар,…
Дэлгэрэнгүй унших

Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 35 хувь бууруулна

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Олон улсын тээврийн форум хамтран “Улаанбаатар хотын зорчигч тээврийн…
Дэлгэрэнгүй унших

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23 / боллоо. Хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн…
Дэлгэрэнгүй унших

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Атрын IV аяны хүрээнд хүнсний…
Total
8
Хуваалцах