Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ эхэллээ

Нийслэлийн Хот тохижилтын газар нийслэлийн төвийн зургаан дүүргийн төв магистрал болох 181.3  км авто замын цэвэрлэгээг хариуцдаг. Хариуцсан хүрээндээ буюу Нийслэл хүрээ, Чингис,  Энхтайваны өргөн чөлөөний дагуух нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлага, сандал болон хөшөө дурсгалыг өнөөдрөөс угааж цэвэрлэж эхэллээ.  Гуравдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд хот тохижилтын 800 гаруй ажилтан өргөн хүрээний цэвэрлэгээ хийх юм. Их цэвэрлэгээнд оролцож буй ажилтнууд дараах мэдээллийг өглөө. 

Тохижилт үйлчилгээний албаны  мэргэжилтэн Б.Мөнхцооз:

-Цэвэрлэгээний ажилд тохижилт үйлчилгээний ажилчдаас гадна инженер техникийн ажилтнууд, захиргааны албан хаагчид хамрагдаж байна. Одоогийн байдлаар нийт ажилтнууд маань үндсэн есөн байршилд хуваагдан ажиллаж буй юм. Нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлага, сандал, өндөрт байрласан хөшөө дурсгалыг угаахдаа зориулалтын машин техникийг ашиглаж байна. Түүнчлэн манай ажилтан, ажилчдын санаачилгаар зарим нэгэн машин техникт нэмэлт төхөөрөмж суурилуулан амар хялбар аргаар цэвэрлэгээг хийж эхлээд байгаа. Гудамж замын хайс хашлага, сандлыг өвлийн улиралд цөөн удаа цэвэрлэдэг бол урин дулааны улиралд долоо хоног тутамд цэвэрлэдэг.

Тохижилт үйлчилгээний албаны зам талбайн мастер С.Жаргалсайхан:

-Би 2014 оноос хүртэл Хот тохижилтын газартаа найм дахь жилдээ ажиллаж байна. Манай байгууллагын зүгээс урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан ажилтан ажиллагсдаа бригад болгон хувааж их цэвэрлэгээний ажил хийж байна. Манай бригадын хувьд 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэхүү их цэвэрлэгээг сар тутамд тогтмол хийдэг. Мөн шинэ жил цагаан сарын үеэр хотын өнгө үзэмжийг сайжруулахад анхаардаг. Ердийн цэвэрлэгээг бол өдөр болгон хийж байгаа. Сүүлийн үед цэвэрлэгээний тоног төхөөрөмж, техник сайжирч, хүмүүсийн хандлага ухамсар ч дээшилж байгаа болохоор цэвэрлэгээ хийхэд хүндрэл харьцангуй бага байдаг. Иргэдэд хандаж хэлэхэд хог хаягдлаа хогийн саванд хийж,  манай Хот тохижилтын газраас өрнүүлж буй “Би хоггүй” аянд идэвхтэй оролцоорой гэж хүсье гэлээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны дарга Ц.Гансүх:

-Манай байгууллагын зүгээс жил бүрийн хавар цагт цас ханзарч, газар бараантсаны дараа түүвэр цэвэрлэгээ хийдэг. Хотын төвийн хог цэвэрлэгээ хийдэг үйлчлэгчдээс гадна хогийн цэгт ажилладаг болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 51 албан хаагч түүвэр цэвэрлэгээнд оролцож байгаа. Манай бригадын тухайд Офицеруудын ордноос Зүүн дөрвөн зам хүртэлх талбайд их цэвэрлэгээ хийж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны тухайд ХАБ-ын зааварчилгааг өгч, нийт ажилчдынхаа багаж хэрэгсэл, хамгаалалтын хувцас, аюулгүй ажиллагаанд анхаарал хандуулдаг. Хотыг цэвэр цэмцгэр байлгах нь ганцхан Хот тохижилтын газрын үүрэг биш. Тиймээс иргэд болоод бусад төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид бүгдээрээ  “Би хоггүй” аянд нэгдэж, хотынхоо өнгө үзэмжид хувь нэмэр оруулаарай гэж уриалъя гэлээ.

Өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хурал дээр хотын дарга гудамж, талбайг цэвэрлэх, угаах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу Хот тохижилтын газрын ажилтан, ажилчид ийн шуурхай ажиллаж байна.  Дүүргүүд ч мөн их цэвэрлэгээнд нэгдэж, гудамж талбай, нийтийн эзэмшлийн хайс, хашлага, сандал болоод хөшөө дурсгалыг угааж цэвэрлэх ажилд нэгдэх юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Total
15
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулах санал гаргалаа

Дараагийн мэдээ

Монгол залуугийн оролцсон төслийн үнэ 700 дахин өслөө

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар,…
Дэлгэрэнгүй унших

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23 / боллоо. Хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн…
Дэлгэрэнгүй унших

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Атрын IV аяны хүрээнд хүнсний…
Total
15
Хуваалцах